The MongolZ, BC Game Esports багууд өнөөдөр эхний тоглолтуудаа хийнэ

0 comments

Counter-Strike 2 төрлийн олон улсын хоёр тэмцээн өнөөдөр эхэлж, Монголын “The MongolZ” болон Senzu, mzinho нарын тоглож буй “BC Game Esports” багууд өрсөлдөнө.

“The MongolZ” Сербийн Белград хотод болох “1win Private Club 2” тэмцээнд оролцох бол “BC Game Esports” Румыны Бухарест хотод зохион байгуулагдах “DraculaN Season 7” тэмцээнд тоглоно.

The MongolZ Alliance-тай Bo3 форматаар тоглоно

“1win Private Club 2” тэмцээн аравдугаар сарын 19-22-нд болох бөгөөд нийт найман баг оролцож байна. Тэмцээний бүрэлдэхүүнд:

  • The MongolZ
  • PARIVISION
  • PRIVATE
  • magic
  • Alliance
  • BIG
  • Team Liquid
  • Fnatic багууд багтжээ.

Тэмцээн хоёр хожигдсон баг хасагдах журмаар явагдана. The MongolZ өнөөдөр 17:00 цагаас Шведийн Alliance багтай Bo3 буюу гурван тоглолтын хоёроос түрүүлж хожих форматаар тоглоно.

Хэрэв The MongolZ ялбал BIG болон PRIVATE багийн тоглолтын ялагчтай маргааш 23:00 цагаас шөвгийн дөрөвт шалгарахын төлөө тоглоно. Харин эхний тоглолтдоо хожигдвол доод хүснэгтээр тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

Senzu, mzinho нарын BC Game Esports мөн өнөөдөр тоглоно

Монголын Senzu буюу М.Азбаяр, mzinho буюу Б.Аюуш нарын тоглодог “BC Game Esports” баг “DraculaN Season 7” тэмцээний В хэсэгт оролцож байна. Тус баг өнөөдөр 17:00 цагаас Сербийн “Drama Esports” багтай Bo1 буюу нэг тоглолтоор ялагчийг шийдэх форматаар тоглоно. Хэсгийн шатанд хоёр хожил байгуулж чадвал “BC Game Esports” шөвгийн 16-д шалгарах юм.

The MongolZ цаашид ч 1xBet-тэй хамтын ажиллагааны хүрээнд тэмцээнүүдэд оролцох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй