Steam-ийн амжилт хянадаг “Exophase” үйлчилгээн дээр ирээдүйд гарах олон тооны тоглоомын амжилтын жагсаалт задарсан байна. Уг алдагдсан мэдээлэлд одоогоор доод тал нь 145 тоглоом багтсан бөгөөд тэдний дунд албан ёсоор зарлагдаагүй 15 гаруй шинэ төсөл болон “Kingdom Hearts IV”, “Persona 6”, “Fable”, “Gears of War: E-Day”, “Silent Hill: Townfall”, “EA Sports FC 27” зэрэг хүлээлт өндөртэй тоглоомууд багтжээ.
Тоглоомуудын амжилтын тайлбарт дүрүүд, босс тулаанууд болон зохиолын гол үйл явдлууд дурдагдсан тул “Reddit”, “X” зэрэг сүлжээгээр спойлер тархахаас сэрэмжлүүлж байна.

Зарлагдаагүй шинэ төслүүдийн жагсаалт
Нээн илрүүлсэн жагсаалтад одоогоор албан ёсоор анонслогдоогүй дараах тоглоомууд багтжээ:
- “Avengers” (Месчид) тоглоом
- “Balatro” тоглоомын үргэлжлэл эсвэл спин-офф
- “Brawl Stars” сэдэвт тоглоом
- “Candy Crush” тоглоом
- “Dune” сэдэвт тоглоом
- “Heroes of Newerth”
- Nickelodeon-ий “Animal Crossing” стилийн амьдрал симулятор
- “Raiden Fighters Collection”
- “Sea of Thieves” тоглоомын үргэлжлэл/спин-офф
- “Shrek 2 Remaster” эсвэл Шрек сэдэвт тоглоом
- “Sin Reloaded”
- “Slime Rancher” шинэ тоглоом
- “Sonic” цувралын шинэ тоглоом
- “Stellaris” сэдэвт тоглоом
- “Toem 2”
- “Twin Peaks” сэдэвт тоглоом
- “The Walking Dead Collection” (Telltale)
Тус жагсаалтад өмнө нь цуцлагдаж байсан THQ-ийн “Avengers” тоглоом эргэн ирж байгаа байж магадгүй гэх таамаг багтсан бөгөөд энэ нь инсайдер Дэниел Рихтмений мэдээлэлтэй таарч байгаа юм. Гэсэн хэдий ч мэдээлэл алдагдсанд багтсан зарим төслүүд цуцлагдсан эсвэл царцаагдсан байх боломжтойг сануулжээ. Одоогоор “Valve” болон хэвлэн бичигчид энэхүү явдалд ямар хариу үйлдэл үзүүлэх нь тодорхойгүй байна.