“Valve” компанийн дижитал худалдааны “Steam” платформд далайн сэдэвтэй “Steam Ocean Fest” нэртэй шинэ хямдралт худалдаа эхэллээ. Энэ удаагийн фестиваль нь тодорхой нэгэн төрөл (жанр)-д бус, харин үйл явдал нь далай, тэнгис болон усан доорх адал явдалтай холбоотой төслүүдэд зориулагджээ.
Уг урамшууллын хүрээнд тоглогчдод далайн дээрэмчид, усан замын тулаан, далайн гүний судалгаа, аварга загас, наймаалж болон усан ертөнцийн бусад адал явдлуудын тухай өгүүлэх тоглоомуудыг өндөр хувийн хямдралтайгаар санал болгож байна.
Онцлох хямдралуудаас дурдвал:
- Subnautica — 75%
- Subnautica: Below Zero — 75%
- Skull and Bones — 90%
- Maneater — 85%
- Depth — 75%
- Barotrauma — 50%
- Stormworks — 40%
- Caribbean Legend — 50%
- The Last Caretaker — 20%
- Still Wakes the Deep — 75%
- Darwin’s Paradox! — 25%
- ALL WILL FALL — 20%
- WILL: Follow The Light — 37%
- Stranded Deep — 50%
Тус хямдралт худалдаа тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.