Grand Theft Auto VI-ийн урьдчилсан захиалга эхэлсний дараа Sony тоглоомыг PlayStation 5-ийн гол төслүүдийн нэг болгон идэвхтэй сурталчилж байсан. Гэвч долоо хоногийн дараа албан ёсны сувгуудаас GTA 6-тай холбоотой рекламын материалын нэлээд хэсэг алга болсон байна.
Энэ нь PlayStation физик дискнээс аажмаар татгалзах шийдвэртэй холбоотой шүүмжлэлтэй давхцжээ. Зарим тоглогч Rockstar Games сөрөг мэдээллийн урсгалаас зайлсхийхийн тулд Sony-д нөлөөлсөн байж магадгүй гэж таамагласан байна.
Дискнээс татгалзах шийдвэр тоглогчдыг бухимдуулжээ
Илүү магадлалтай хувилбар нь GTA 6-ийн эхний сурталчилгааны үе шат урьдчилан төлөвлөгдөж, 7-р сарын 3-нд дууссан явдал гэж үзэж байна. Гэсэн ч PlayStation-ийн дисктэй холбоотой бодлого энэ шийдвэрийг илүү анхаарал татахад хүргэжээ.
Мэдээллээр, 2028 оноос PlayStation-д зориулсан шинэ тоглоомууд физик дискээр худалдаалагдахгүй болох төлөвтэй байгаа нь цуглуулагчид болон жижиглэн худалдаалагчдын дунд эсэргүүцэл үүсгэсэн байна. Үүнтэй зэрэгцэн Sony GTA 6-ийн сурталчилгааны идэвхээ түр бууруулсан бололтой.
Grand Theft Auto VI-ийн маркетингийн кампанит ажил тоглоомын нээлт ойртох үед дахин эрчимжих төлөвтэй байна. GTA 6-ийн нээлт 2026 оны 11-р сарын 19-нд товлогдоод байгаа юм.
2 comments
Яагаад ингэсэн юм бол гэж гайхаж байна
GTA 6-г бүгд л их хүлээж байгаа шүү