MOONTON Games 2026 оны 8-р сарын 25-нд Mobile Legends: Bang Bang-ийн үндсэн серверт зориулсан шинэ patch гаргалаа. Энэ удаагийн шинэчлэлтийн гол анхаарал Obsidian-ийн ultimate чадварыг дахин боловсруулах, Hayabusa-ийн үндсэн чадваруудыг хүчирхэгжүүлэх, мөн Hanzo-ийн tank build-ийн үр нөлөөг хязгаарлахад чиглэжээ.
Хөгжүүлэгчдийн мэдээлснээр, эдгээр өөрчлөлтүүдийг сүүлийн үеийн ranked болон мэргэжлийн тоглолтуудын дүн шинжилгээнд үндэслэн хийсэн байна.
Hayabusa, Hanzo, Obsidian-д орсон гол өөрчлөлтүүд
Hayabusa-ийн хүчний хуваарилалтыг шинэчилж, түүний тоглолтын хэв маягийг ниндзя дүр төрхөд нь илүү нийцүүлэхийг зорьжээ. Эхний чадварын суурь damage болон scaling нэмэгдсэн бол хоёр дахь чадвар нь ашиглахад илүү эвтэйхэн болсон байна. Phantom-ийн hitbox 0.8-аас 1 болж томорч, чиглүүлэгчийн шилжилт хурдан болжээ.
Гэхдээ эдгээр buff-ийг тэнцвэржүүлэхийн тулд Hayabusa-ийн ultimate сулруулсан байна. Ultimate-ийн суурь damage болон “Сүүдрийн тэмдэг”-ээс өгөх нэмэлт damage багасжээ.
Hanzo-ийн хувьд өмнө нь хэт үр дүнтэй байсан semi-tank build-үүдийг хязгаарлах өөрчлөлт орсон. Одоо epic monster эсвэл hero руу дайрах үед эхний чадвараас авах health regeneration, мөн ultimate-аас биедээ буцах үеийн нөхөн сэргэлт нь HP-ийн хувиар бус, physical attack үзүүлэлтээр scaling хийнэ.
Мөн passive чадварын bonus damage physical attack-аас илүү их хамааралтай болсон. Энэ нь Hanzo-г tank биш, damage-д төвлөрсөн build-ээр тоглохыг илүү тодорхой дэмжиж буй өөрчлөлт юм.
Obsidian тоглолтын эхэн болон дунд үед илүү үр дүнтэй болох хэд хэдэн buff авсан байна. Attack speed-ийн суурь өсөлт 1%-аас 1.5% болж нэмэгдсэн бөгөөд passive чадвар нь дайсны tower руу довтлох үед ч 2 energy цуглуулах боломжтой болжээ.
Obsidian-ийн ultimate хамгийн их өөрчлөгдсөн. Хөгжүүлэгчид 30%-ийн attack speed bonus-ийг хасаж, оронд нь дайсны hero-д damage өгөх үед shield үүсдэг механик нэмсэн байна. Shield-ийн бат бөх байдал цуглуулсан fragment-ийн тооноос хамаарах тул marksman-ийн амьд үлдэх чадвар тулаанд мэдэгдэхүйц нэмэгдэхээр байна.
Atlas болон “Шуурганы бүс” item сулрав
Atlas-ийн mobility буурсан байна. Хөгжүүлэгчид уг hero map-аар хэт хурдан шилжиж байгааг анзаарч, хоёр дахь чадвараас авах movement speed өсөлтийг 40%-аас 30% болгон багасгажээ. Мөн чадварын нийт cooldown нэг секундээр нэмэгдсэн байна.
Энэ өөрчлөлт Atlas-ийн түрэмгий initiation болон дайснаа хөөх давтамжийг бууруулах зорилготой аж.
Балансын өөрчлөлт “Шуурганы бүс” item-д ч нөлөөлжээ. Зарим assassin class-ийн hero энэ item-аас тулаанд хэт их давуу тал авч байсан тул хөгжүүлэгчид хязгаарлалтыг өргөжүүлсэн байна.
Одоо уг item-ийн үр нөлөө 50%-иар буурах нөхцөл зөвхөн marksman болон mage class-д бус, assassin class-д ч үйлчилнэ.
S