League of Legends-ийн “Esports World Cup 2026” (EWC 2026) тэмцээн эхлэх хугацаа дөхөж, тус аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх багууд эхнээсээ тодорсоор байна. Одоогийн байдлаар тэмцээнд оролцох нийт 16 багаас 9 нь албан ёсоор тодорхой болоод байна.
Урьдчилсан шатны шалгаруулалтаар дараах багууд тэмцээнд оролцох эрхээ авчээ:
- Team Secret (APAC)
- Sentinels (Хойд Америк)
- G2 Esports (EMEA)
- Karmine Corp (EMEA)
- AG.AL (Хятад)
- JD Gaming (Хятад)
- T1 (Солонгос)
- Hanwha Life (Солонгос)
Мөн өнгөрсөн жилийн тэмцээний аварга Gen.G баг энэ удаагийн тэмцээнд шууд оролцох нь баталгаажсан байна.
League of Legends-ийн EWC 2026 тэмцээн ирэх долоодугаар сарын 15–19-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах юм. Тус аварга шалгаруулах тэмцээний шагналын сан нь $2 сая доллар байх аж.