Кай Сенат стримерүүдэд зориулсан “Streamer University 2026” төслөө зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Америкийн алдартай стример, влогер Кай Сенат стримерүүдэд зориулсан “Streamer University” сургалтын төслөө албан ёсоор зарлаж, 2026 оны шинэ бүлгийн бүртгэлээ эхлүүллээ.

Сонирхсон хүмүүс “Streamer University”-ийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.

Төслийн бүтэц ба оролцогчдын үүрэг

Энэ удаагийн төсөлд оролцогчид оюутан, багш болон клубийн удирдагч гэсэн гурван өөр үүрэг хүлээх боломжтой юм.

  • Оюутнууд: Контент бүтээх ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
  • Багш нар: Өөрсдийн туршлага, мэргэжлийн чиглэл дээр үндэслэн хичээл заана.
  • Клубийн удирдагчид: Кампус доторх тодорхой чиглэлүүдийг хариуцан ажиллана.

Бүртгэлийн асуулгад дурдсанаар, кампус доторх клубүүдийн дунд оюутны холбоо, драма, мэтгэлцээн, сагсан бөмбөгийн баг, хөгжмийн урлаг, чирлидинг, кино клуб болон шинжлэх ухааны чиглэлүүд багтжээ. Одоогоор “Streamer University 2026” төслийн албан ёсны хугацаа болон кампус хаана байрлах байршил нь нууц хэвээр байна.

Өмнөх жилийн амжилт

Анхны “Streamer University” төсөл 2025 онд зохион байгуулагдаж, Twitch платформ дээрх хамгийн шилдэг IRL (бодит амьдрал дээрх) контентуудын нэг болж чадсан билээ. Тухайн арга хэмжээний шууд дамжуулалтууд нийтдээ 27 сая гаруй цагийн үзэлт цуглуулсан бөгөөд Кай Сенат дараа нь Netflix болон Amazon Prime Video зэрэг томоохон стриминг платформууд уг форматыг ихээхэн сонирхож байгаа талаар хуваалцаж байсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй