“Vitality” багийн ахлагч apEX аав болохоо зарлалаа

by Саруул Батболд
0 comments

2026 оны 6 дугаар сарын 9-ний орой “Team Vitality” багийн ахлагч Дан “apEX” Мадесклер өөрийн цахим хуудсаараа дамжуулан тун удахгүй аав болох гэж байгаагаа дуулгалаа.

Францын киберспортчин залуу эхнэрийнхээ хамт авахуулсан гэр бүлийн зургуудаа нийтэлж, бүл нэмэх гэж байгаагаа тэмдэглэсэн байна. Тэрээр нийтлэлдээ гэр бүлд нь “шинэ тоглогч” ирж байгааг онцолжээ.

Баярт мэдээний сэтгэгдэл

“Манай гэр бүлд шинэ тоглогч нэмэгдэх гэж байна. Энэ оны сүүлчээр бяцхан хүүгээ өлгийдөн авах гэж байгаадаа бид туйлын баяртай байна. Ирээдүйд биднийг хүлээж буй бүхий л хайр халамж, сайн сайхан, адал явдлыг түүнтэйгээ хуваалцах өдрийг тэсэн ядан хүлээж байна.”

Дан “apEX” Мадесклер

Тэмцээний өмнөх чухал үе

Өдгөө apEX нь “Team Vitality” багийг ахалж, CS2-ын дэлхийн тавцанд өндөр амжилт үзүүлж байгаа билээ. “Зөгийнүүд” тун удахгүй эхлэх IEM Cologne Major 2026 тэмцээний гол тайзнаа тоглохоор хүлээгдэж байна. Тэд тэмцээний үндсэн шатны тулаанаа 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр албан ёсоор эхлүүлэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй