Видео тоглоомын ертөнцийн түүхэн дэх хамгийн өндөр хүлээлттэй байгаа “Grand Theft Auto VI” тоглоомын эргэн тойронд нэгэн сонирхолтой цуу яриа цахим орчинд хүчтэй тархаж, геймерүүдийг догдлуулж эхэллээ. Салбарын нэр хүндтэй инсайдеруудын мэдээлж буйгаар, “Rockstar Games” компани энэ удаагийн шинэ ангидаа дэлхийн хамгийн алдартай хөгжмийн платформ болох “Spotify”-ийг шууд нэгтгэхээр ажиллаж байгаа аж.
Хэрэв энэхүү мэдээлэл албан ёсоор батлагдвал GTA цувралын түүхэнд хөгжмийн тал дээр томоохон хувьсгал гарах юм. Тоглогчид зөвхөн тоглоомын доторх бэлэн радио сувгуудаар хязгаарлагдах шаардлагагүй болох бөгөөд дараах боломжууд нээгдэнэ:
- Хаяг холболт: Тоглогчид өөрийн хувийн “Spotify” аккаунтыг тоглоомтой шууд холбох боломжтой болно.
- Дуртай плейлист: Вайс Сити хотын гудамжаар машин хөлөглөн давхихдаа радио станцын оронд өөрийн үүсгэсэн дуртай дуунуудын цуглуулгыг сонсох нөхцөл бүрдэнэ.
- Хувийн мэдрэмж: Энэхүү систем нь тоглогч бүрд тоглоомын явцыг илүү өвөрмөц, дахин давтагдашгүй болгоход туслах юм.
Нээлтээ хийх хугацаа ба Урьдчилсан захиалга
“Rockstar Games”-ийн зүгээс тоглоомын албан ёсны нээлтийн хугацаа болон үнийн мэдээллийг хэдийнэ баталгаажуулаад байгаа билээ.
- Нээлтийн өдөр: GTA VI тоглоом 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор худалдаанд гарна.
- Платформууд: Эхний ээлжинд зөвхөн “PlayStation 5” болон “Xbox Series X/S” консолууд дээр гарах бөгөөд PC хувилбарын нээлтийн хугацааг хараахан зарлаагүй байна.
- Үнийн тариф: Тоглогчдын урьдчилсан захиалга хэдийнэ нээгдсэн бөгөөд Энгийн хувилбар (Standard Edition) нь 80 ам.доллар, ханиман хамгийн дээд хувилбар (Ultimate Edition) нь 100 ам.доллар-ын үнэтэй байна.
2 comments
Тэгвэл бүр гоё болох юм байна
GTA 6-г үнэхээр хүлээж байна