Өнөөдөр буюу 10 дугаар сарын 3-нд Польшийн Катовице хотод Counter-Strike 2-ын улирлын хоёрдугаар хагасын гол тэмцээнүүдийн нэг болох ESL Pro League Season 24 эхэлж байна. Есөн өдрийн турш 16 баг нийт 1 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм.
Энэ удаагийн ESL Pro League бүхэлдээ LAN форматаар зохион байгуулагдана. Хэсгийн шат 10 дугаар сарын 3-наас 7-ны хооронд явагдах бөгөөд үүний дараа шилдэг найман баг плей-оффын шатанд өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ. Тэмцээний финал 10 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Катовице хотын “Spodek Arena”-д болно.
ESL Pro League Season 24 тэмцээнд 16 баг оролцоно:
- Team Spirit
- Team Vitality
- FURIA
- MOUZ
- Falcons
- Legacy
- G2 Esports
- Aurora
- Natus Vincere
- BetBoom Team
- 9z Team
- PARIVISION
- M80
- TYLOO
- 1win
- ShindeN
12 баг дэлхийн VRS чансааны үр дүнгээр урилга авсан бол үлдсэн дөрвөн баг нь бүсийн ESL Challenger League-ээр дамжин шалгарчээ.
Энэ удаад ESL тэмцээний бүтцийг өөрчилсөн байна. Нийт 16 баг бүгд Швейцар (Swiss) системээр тоглолтоо эхлүүлнэ. Тоглолт бүр Best-of-3 форматаар явагдана.
Плей-оффын шатанд шалгарахын тулд баг гурван ялалт байгуулах шаардлагатай. Харин гурван хожигдол авбал тэмцээнээс хасагдана. Нийтдээ хамгийн шилдэг найман баг дараагийн шатанд шалгарна.
Плей-оффын шатанд багууд Single Elimination (хасах) системээр тоглоно. Шөвгийн найм, хагас финал болон гуравдугаар байрын төлөөх тоглолтууд Bo3 форматаар явагдах бол гранд-финал Best-of-5 форматаар явагдана.
ESL Pro League Season 24-ийн эхний раундад 8 тоглолт болно. Үүнд G2 баг Natus Vincere-ийн эсрэг, Spirit баг ShindeN-ийн эсрэг, Vitality баг 1win-ийн эсрэг, MOUZ баг M80-ийн эсрэг тус тус тоглоно. Мөн Falcons — TYLOO, Legacy — PARIVISION, Aurora — 9z болон FURIA — BetBoom багууд таарчээ.
ESL Pro League Season 24-ийн нийт шагналын сан 1 сая ам.доллар юм. Аварга баг тоглогчдын шагналын 125 мянган ам.доллар болон клубын урамшуулал болох 170 мянган ам.долларыг хүртэнэ. Хоёрдугаар байр 50 мянган ам.долларын шагналын мөнгө болон 125 мянган ам.долларын клубын урамшуулал авна.
Мөнгөн шагнал болон хүндтэй цомоос гадна багууд “ESL Grand Slam VII” уралдааны онооны төлөө өрсөлдөх юм. Уг тэмцээн нь мөн багуудын чансааны байр суурь болон ирээдүйн том тэмцээнүүдийн урилга авахад өндөр ач холбогдолтой.
ESL Pro League Season 24 тэмцээн 10 дугаар сарын 3-наас 11-ний хооронд үргэлжлэх бөгөөд финалын тоглолтууд “Spodek Arena”-д үзэгчдийн өмнө шууд явагдана. Энэ нь ESL Pro League-ийн хувьд том аренад эргэн ирж буй онцлог үйл явдал бөгөөд лиг 2019 оноос хойш анх удаа финалын шатаа үзэгчдэд зориулсан том LAN-шоу форматаар зохион байгуулж байна.