2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Valve компани Perfect World-тэй хамтран “Dota 2” тоглоомын энэ оны хамгийн том, хамгийн гол тэмцээн болох “The International 2026” (TI15)-ын тасалбарыг албан ёсоор худалдаалж эхэллээ.
Тэмцээний үзэгчидтэй офлайн шат 2026 оны 8 дугаар сарын 20-ноос 23-ны өдрүүдэд Шанхай хотын “SPD Bank Oriental Sports Center” аренад зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Урьдчилсан захиалгын тусгай цонх нээгдсэнээс хойш ердөө хэдхэн минутын дотор 8 дугаар сарын 22 болон 23-ны өдрүүдэд болох хагас шигшээ, их финалын тоглолтуудын тасалбар, мөн амралтын өдрүүдийн хоёр хоногийн багц тасалбарууд бүгд бүрэн зарагдаж дууссан байна.
Тэмцээний бүтэц болон дүрмүүд
“Road to The International” (2026 оны 8 дугаар сарын 13-наас 16) Швейцарь системийн шатнаас шалгарсан шилдэг найман баг тус цэнгэлдэхийн тайзнаа гарч өрсөлдөх эрхийг авах юм. “TI15” тэмцээнд нийт 16 баг оролцох бөгөөд үлдсэн 9 слотын эздийг тодруулах бүсчилсэн урьдчилсан шатны тоглолтууд 2026 оны 6 дугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
Аюулгүй байдал болон дамлалтаас сэргийлэх үүднээс бүх тасалбар эзэмшигчийн нэр дээр бүртгэгдэж байгаа бөгөөд цааш нь дамлан худалдаалахыг хатуу хоригложээ.
“The International 15” (2026) тэмцээн 2026 оны 8 дугаар сарын 13-наас 23-ны өдрийг дуустал БНХАУ-д LAN форматаар зохион байгуулагдана. Тэмцээний шагналын сангийн суурь хэмжээ 1.6 сая ам.доллароос эхлэх бөгөөд уг сан цаашид хэрхэн, ямар хэлбэрээр нэмэгдэж арвижих нь одоогоор тодорхойгүй байна.