Counter-Strike 2 бүх цаг үеийн шилдэг 100 компьютер тоглоомын жагсаалтын 40 дүгээрт бичигдлээ

0 comments 5 views

Америкийн нэр хүндтэй “PC Gamer” сэтгүүл жил бүр уламжлал болгон гаргадаг шилдэг 100 компьютер тоглоомын (Top 100 PC Games) чансаагаа танилцуулсан бөгөөд уг жагсаалтад “Counter-Strike 2” 40 дүгээр байрт шалгарлаа. Энэ нь жагсаалтад багтсан нийт цахим спортын төрлүүд дундаас хамгийн өндөр байр эзэлсэн тохиолдол болж байна.

Уг чансааг 11 дүгээр сарын 3-нд нийтэлсэн бөгөөд редакцийн гишүүд 300 гаруй нэр дэвшигч бүтээлийг чанар (эцсийн үнэлгээний 60%), ач холбогдол (20%), шинэлэг байдал (20%) гэсэн гурван үндсэн шалгуураар дүгнэжээ. “Counter-Strike 2” нь нийт 236.17 оноо цуглуулснаас чанарт 7.67, ач холбогдолд 8.93, шинэлэг байдалд 7.43 оноо тус тус авсан байна.

“PC Gamer”-ийн сэтгүүлчид CS2-ийг PC тоглоомын ертөнцийн хөлбөмбөгтэй зүйрлэжээ. Сэтгүүлч Эван Лахти цахим спортын салбарт ерөнхий уналт ажиглагдаж буй энэ үед ч тус тоглоом алдар нэрээ хадгалсаар байгааг сануулаад: «PC тоглоомын ертөнц дэх Counter-Strike нь дэлхий дахины хувьд хөлбөмбөгтэй л адил юм: романтик, суурь болсон, цаг хугацаанд үл хуучрах бүтээл. Сүүлийн таван жилийн хугацаанд киберспортын салбарт мэдэгдэхүйц уналт ажиглагдсан ч түүний өрсөлдөөнт талбар оршин тогтнож, хөгжсөөр байна. Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд тоглогчид энэ тоглоомд нийт 627 сая цагийг зарцуулжээ» хэмээн онцолсон байна.

Counter-Strike 2 бүх цаг үеийн шилдэг 100 компьютер тоглоомын жагсаалтын 40 дүгээрт бичигдлээ

Түүнчлэн Жейкоб Фокс үе бүрийн олон янз байдал, тоглоомын энгийн ойлгомжтой бүтцийг сайшаагаад, утаат гранатын шинэчлэгдсэн физик нь CS2-ын механик хэр зэрэг нарийн төгөлдөржсөнийг харуулж буйг тэмдэглэжээ. Харин Жейк Такер өөрөө одоог хүртэл сайн тоглож чаддаггүйгээ хүлээн зөвшөөрсөн ч уг тоглоомыг хамгийн «цэвэр, жинхэнэ» өрсөлдөөнт шутер хэмээн үнэлсэн байна.

Бусад цахим спортын төрлүүдээс CS2-т хамгийн ойр очсон нь 55 дугаар байрт бичигдсэн “Rainbow Six Siege” байв. Мөн “StarCraft 2” 66 дугаарт, “Overwatch” 86 дугаарт эрэмбэлэгдсэн бол шинээр гарсан “Deadlock” жагсаалтын 100 дугаар байрыг хаажээ. Харин “Dota 2” болон “League of Legends” уг шилдэг 100-д багтаж чадаагүй байна.

Жагсаалтын тэргүүн байрыг “Baldur’s Gate 3” эзэлсэн бол шилдэг гуравт “Disco Elysium” болон “The Witcher 3: Wild Hunt” бүтээлүүд багтжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй