Анарбилэг “cobrazera” шилдэг залуу тоглогчдын чансааны 7-д эрэмбэлэгдлээ

by Саруул Батболд
0 comments

CS2 төрлийн залуу авьяастнуудын ээлжит чансааг HLTV.org сайт танилцууллаа. Тус жагсаалтад томоохон тэмцээнд оролцож, өндөр түвшний өрсөлдөгчидтэй тоглож буй 21 хүртэлх насны хамгийн ирээдүйтэй 50 тоглогчийг багтаадаг юм.

HLTV.org энэ чансааг сар бүр шинэчлэн гаргадаг. Жагсаалтын гол онцлог нь өнөөгийн амжилтаас гадна цаашид өсөж, дэлхийн түвшинд тодрох боломжтой залуу тоглогчдыг онцлон харуулдагт оршино.

Долоодугаар сарын чансааны эхний тавд дараах тоглогчид багтжээ:

  • Жюгас dziugss Степонавичюс (Литва);
  • Каспер xKacpersky Габара (Польш);
  • Дмитро dem0n Мирошниченко (Украин);
  • Климентий kl1m Кривошеев (ОХУ);
  • Адриан xelex Винче (Унгар).

Монгол тоглогчдоос “Huns” багийн Анарбилэг cobrazera Ууганбаяр уг жагсаалтын 7-д бичигдсэн байна. Тэрээр өмнөх чансаанд 4-т эрэмбэлэгдэж байсан бөгөөд энэ удаа байр ухарсан ч шилдэг 10 залуу тоглогчийн нэг хэвээр үлдлээ.

Анарбилэг “cobrazera” шилдэг залуу тоглогчдын чансааны 7-д эрэмбэлэгдлээ

Мөн Монголын өөр нэг төлөөлөл болох “Chinggis Warriors” багийн Золбаяр ‘tikuak’ Чимэдцэрэн жагсаалтын 38-д багтжээ. Ийнхүү Монголын CS2-ийн залуу тоглогчид олон улсын түвшний үнэлгээнд дахин нэрээ оруулж, ирээдүйтэй тамирчдын эгнээнд бичигдэж байна.

Cobrazera нь 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр манай Монголз багт 2025 оны арванхоёрдугаар сараас хойш тоглож байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй