Францын цахим спортын “Vitality” байгууллага энэ улирлын хамгийн гол CS2-ын тэмцээн болох “IEM Cologne Major 2026“-д багийнхаа өмсөх джерси (jersey буюу тоглолтын өмсгөл)-г X сошиал сүлжээндээ танилцууллаа.
“Vitality” нь Мэйжор тэмцээний одоогийн аварга бөгөөд тэд өнгөрсөн жил Унгар улсад зохион байгуулагдсан “StarLadder Budapest Major 2025” тэмцээнд түрүүлсэн билээ.
Тус тэмцээн ХБНГУ-ын Кёльн хотын “Palladium” концертын танхим болон “LANXESS” арена гэсэн хоёр газарт зохион байгуулагдана. Зургаадугаар сарын 2-ноос 21-ний хооронд үргэлжлэх уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцох бөгөөд шагналын сан нь $1 250 000 байх аж.