“Rocket League Championship Series 2026 – Paris Major” тэмцээний сонгон шалгаруулалт албан ёсоор өндөрлөж, Францын Парис хотыг зорих шилдэг 16 багийн нэрс тодорлоо. Эдгээр багууд “Paris La Défense Arena”-д аваргын төлөө өрсөлдөх бөгөөд түрүүлсэн баг нь 102,000 ам.долларын шагнал хүртэх юм.
Оролцох багуудын жагсаалт
Европ (Europe Ranking)
- Team Vitality
- Gentle Mates
- Ninjas in Pyjamas
- Karmine Corp
- Man City Esports
Хойд Америк (North America Ranking)
- NRG
- Spacestation Gaming
- Shopify Rebellion
- FUT Esports
Өмнөд Америк (South America Ranking)
- MIBR
- FURIA
Ойрхи Дорнод ба Хойд Африк (MENA Ranking)
- Twisted Minds
- R8 Esports
Далайн орнууд (Oceania Ranking)
- Wildcard
Ази-Номхон далай (Asia-Pacific Ranking)
- TSM
Сахарын цөлөөс урагших Африк (SSA Ranking)
- Five Fears
Тэмцээний бүтэц болон хуваарь
Багуудын хэсгийн хуваарилалт хэдийнэ тодорхой болсон бөгөөд хэсэг бүрээс гурван баг плей-оффын шатанд шалгарах эрхээ авна. Хэсгийн ялагчид дээд хэсэгт (upper bracket) шууд орох бол удаах байруудын багууд доод хэсгээс (lower bracket) тэмцээнээ үргэлжлүүлнэ. Харин хэсэгтээ хамгийн сүүлийн байр эзэлсэн багууд тэмцээнийг орхих юм.
Тэмцээний тов:
- Хэсгийн шат: 5 дугаар сарын 20-21
- Плей-офф: 5 дугаар сарын 22-24
“RLCS 2026 – Paris Major” тэмцээн 5 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд Парис хотноо зохион байгуулагдах бөгөөд нийт шагналын сан нь 354,000 ам.доллар байх юм.