Monte баг HEROIC-ийг буулган авч, CCT Season 3 Global Finals-ын аварга боллоо

by Саруул Батболд
0 comments

Monte баг CCT Season 3 Global Finals тэмцээний аваргын цомыг хүртэж, 15,000 ам.долларын шагнал гардлаа. Тэд гранд финалд HEROIC багийг 3:1 (Nuke 13:0, Dust2 13:9, Inferno 5:13, Ancient 13:10) харьцаатайгаар ялснаар ийнхүү түрүүлсэн юм.

Шийдвэрлэх тоглолтын шилдэг тоглогчоор Орельен “afro” Драпье тодорлоо. Тэрээр цувралын турш 68 аллага хийж, ердөө 43 удаа үхсэн бөгөөд нэг үе шатанд дунджаар 92 хохирол (ADR) учруулсан байна. Тоглолтын нарийвчилсан статистикийг доорх хүснэгтээс харна уу.

HEROIC багийн үзүүлэлт

ТоглогчАҮТ+/-СҮ
xfl0ud333813-5200
nilo37415-4218
susp343610-2212
yxngstxr25366-11131
Chr1zN243816-14200
Нийт15318950-36961

Monte багийн үзүүлэлт

ТоглогчАҮТ+/-СҮ
Rainwaker333011+3206
afro512813+23310
Bymas342911+5224
Gizmy363320+3242
AZUWU35349+1200
Нийт18915464+351181
(А – Аллага, Ү – Үхэл, Т – Тусламж, СҮ – Сүр хүч/Rating)

Тэмцээний үндсэн шагналын сан 31,000 ам.доллар байсан бөгөөд оролцогч клубуудын дунд нэмэлт 44,000 ам.доллар хуваарилсан юм. Зөвхөн эхний дөрвөн байрт шагналын мөнгө олгосон бөгөөд байрууд дараах байдалтай хуваагджээ:

  • 1-р байр: Monte — $15,000
  • 2-р байр: HEROIC — $7,500
  • 3-р байр: Ninjas in Pyjamas — $5,000
  • 4-р байр: BIG — $3,500

CCT Season 3 Global Finals-ын шийдвэрлэх тоглолтууд 4 дүгээр сарын 23-наас 26-ны хооронд Вила-Нова-де-Гайя хотод болж өнгөрлөө. Нийт найман баг өрсөлдсөнөөс зургаа нь шууд урилгаар оролцсон юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй