2025 оны 6-р сарын Steam платформын хамгийн ашигтай шинэ тоглоомууд тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Цахим тоглоомын зах зээлийн судалгааны GameDiscoverCo агентлаг 2025 оны 6-р сард Steam платформ дээр гарсан хамгийн орлоготой шинэ тоглоомуудын жагсаалтыг танилцууллаа.

Тус сард хамгийн өндөр орлого олсон тоглоомоор Stellar Blade тодорсон бөгөөд 11-р зургадугаар сард худалдаанд гарсан уг тоглоом нь 80.4 сая ам.долларын орлого олоод байна. Энэхүү амжилтын 58 хувийг Хятадын хэрэглэгчид бүрдүүлжээ.

Топ 10 – 2025 оны 6-р сарын хамгийн ашигтай шинэ тоглоомууд (Steam)

  1. Stellar Blade — 6-р сарын 11, 80.4 сая ам.доллар
  2. Dune: Awakening — 6-р сарын 10, 54.3 сая ам.доллар
  3. Rematch — 6-р сарын 19, 23.6 сая ам.доллар
  4. Deltarune — 6-р сарын 4, 21.7 сая ам.доллар
  5. PEAK — 6-р сарын 16, 17.8 сая ам.доллар
  6. Broken Arrow — 6-р сарын 19, 12.1 сая ам.доллар
  7. The Alters — 6-р сарын 13, 5.1 сая ам.доллар
  8. Revenge on Gold Diggers — 6-р сарын 19, 4.8 сая ам.доллар
  9. Five Nights at Freddy’s: Secret of the Mimic — 6-р сарын 13, 4.6 сая ам.доллар
  10. Date Everything! — 6-р сарын 17, 4.4 сая ам.доллар

Stellar Blade-ийн амжилт нь Ази тивийн тоглогчдын эрэлт хэрэгцээг дахин баталж, Steam дээрх Хятадын зах зээлийн асар том нөлөөг харуулж байна. Харин Dune: Awakening болон Rematch зэрэг тоглоомууд ч бас олон сая ам.долларын орлогоор шилдгүүдийн эгнээнд багтжээ.

You may also like

Leave a Comment