Дани тамирчин K/D (алсан/үхсэн харьцаа) үзүүлэлтээрээ хамгийн тааруу амжилтыг үзүүлсэн ч домог хэвээр үлджээ.
FaZe багаас Falcons руу дуулиантай шилжсэн Данийн 36 настай ахлагч Финн «karrigan» Андерсен HLTV-ийн K/D-ийн зөрүүгээр хамгийн муу тоглогчдын антирейтинг (сөрөг чансаа)-ийг тэргүүлжээ.
karrigan нь “CS Asia Championships” тэмцээний финалд K/D-ийн үзүүлэлтээ -30-тай дуусгаснаар өмнөх IGL (In-Game Leader буюу багийн ахлагч) бөгөөд дасгалжуулагч асан Николай «HUNDEN» Петерсенийг гүйцэж түрүүлсэн байна. Гэхдээ karrigan нь HUNDEN-ээс бараг 1200 гаруй мап-аар илүү тоглосон гэдгийг дурдах хэрэгтэй.
Хэдийгээр статистик үзүүлэлт нь тааруу байгаа ч энэ нь Дани эр цахим спортын карьераа хэр урт хугацаанд тогтвортой хадгалж буйг илтгэнэ. Тус сөрөг чансааны ТОП-10-т бичигдэж буй түүнд хамгийн ойр тоглогч Кэтэлин-Ионуц «BTN» Станеску түүнээс +325-аар түрүүлж байгаа ч бараг 600 гаруй мап илүү тогложээ.
Одоогийн байдлаар karrigan-ий Falcons багт хийсэн 30 мапын K/D үзүүлэлт 0.64 байгаа бөгөөд энэ нь түүний карьерын дундаж үзүүлэлт болох 2724 мапын 0.87-оос харьцангуй доогуур байна.
Түүхэн дэх хамгийн амжилттай карьер
Гэсэн хэдий ч түүний гаргасан амжилтууд өөрийг нь өмгөөлнө. karrigan бол Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн амжилттай тамирчдын нэг юм. Тэрээр зөвхөн 2022 онд л гэхэд PGL Antwerp Major, IEM Katowice, IEM Cologne болон ESL Grand Slam тэмцээнүүдэд түрүүлж байв. Энэ нь Astralis багийн домогт ахлагч, IEM Cologne тэмцээнд хэзээ ч түрүүлж үзээгүй Лукас «gla1ve» Россандерийн амжилтаас хавьгүй илүү юм.
Харамсалтай хожигдлууд болон Бостоны реванш
Гэхдээ karrigan-д бас нэгэн таагүй статистик бий. Тэрээр Мэйжор тэмцээний финалд дөрвөн удаа хожигдсон бөгөөд үүний гурав нь CS2-ын тэмцээнүүд байв. Тэрээр одоогийн багийн анд Никола «NiKo» Ковачтай хамт “ELEAGUE Boston Major 2018” тэмцээний финалд “Cloud9” багт гайхалтай камбэк хийх боломж олгож хожигдсоноор, Хойд Америкийн баг CS:GO-ийн түүхэнд цорын ганц удаа Мэйжорын аварга болох замыг зассан юм.
karrigan-д Мэйжорын аварга болох дараагийн боломж “Cologne Major 2026” тэмцээнд олдох бөгөөд Falcons баг гуравдугаар шатнаас тоглолтоо эхлүүлнэ. Энэ нь түүний болон NiKo-ийн хувьд хамтдаа титэм хүртэж, Бостонд амссан гашуун хожигдлынхоо хариугаа авах эцсийн боломж байж магадгүй юм.