VALORANT-ын “EWC 2026” тэмцээний бүх оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

VALORANT төрлөөр зохион байгуулагдах “Esports World Cup 2026” (EWC 2026) тэмцээний бүсийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, тус тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан нийт 16 багийн нэрс албан ёсоор тодорлоо.

Шууд урилга авсан багууд:

  • Team Heretics
  • Team Vitality
  • G2 Esports
  • Paper Rex
  • EDward Gaming

Бүсийн урьдчилсан шатнаас шалгарсан багууд:

  • Gentle Mates
  • Karmine Corp
  • BBL Esports
  • MIBR
  • 100 Thieves
  • NRG
  • Rex Regum Qeon
  • Global Esports
  • NS RedForce
  • XLG Esports
  • AG.AL

Тэмцээний тов болон шагналын сан

VALORANT-ын EWC 2026 тэмцээн ирэх долоодугаар сарын 2-ноос 12-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдах бөгөөд тэмцээний нийт шагналын сан нь $2 сая доллар байх юм.

Украины алдартай “NAVI” (Natus Vincere) баг тус тэмцээний эрхийг авахад тун ойрхон байсан ч шийдвэрлэх тоглолтод “BBL Esports” багт 0:3-ын харьцаатайгаар хожигдож, тэмцээнийг өнжихөөр боллоо. Тоглолтын мапуудын харьцаа:

  • Pearl мап дээр: 7:13
  • Ascent мап дээр: 11:13
  • Breeze мап дээр: 13:15

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй