“VALORANT Masters London 2026” тэмцээний Швейцарь системээр явагдсан хэсгийн шат өндөрлөж, дараагийн шатанд шалгарах дөрвөн багийн нэр тодорхой боллоо.
Хэсгийн шатнаас нэг ч хожигдолгүйгээр Leviatán болон Team Vitality багууд дараагийн шатны эрхээ шууд авсан байна. Мөн хоёр хожил, нэг хожигдолтойгоор (2-1) FUT Esports болон XLG Esports багууд плей-оффын шатанд шалгарч чаджээ.
Түүнчлэн, тэмцээний дүрмийн дагуу чансаагаараа хэсгийн шатыг алгасаж, плей-оффт шууд хүлээж байсан дараах дөрвөн шилдэг баг тэдэн дээр нэгдэн аваргын төлөө өрсөлдөх юм:
- G2 Esports
- EDward Gaming
- Paper Rex
- Team Heretics
Шөвгийн наймын тоглолтуудын хуваарь
6-р сарын 12-ны өдөр:
- Paper Rex — Leviatán
- Team Heretics — Team Vitality
6-р сарын 13-ны өдөр:
- EDward Gaming — FUT Esports
- G2 Esports — XLG Esports

“VALORANT Masters London 2026” тэмцээн 2026 оны 6 дугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд Их Британи улсын Лондон хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар ($1,000,000) юм.