Барселона хотод болж буй “StarLadder StarSeries Fall 2026” тэмцээний эхний тоглолтод АНУ-ын “NRG” баг дэлхийн шилдэг багуудын нэг “MOUZ”-ийг 2:1-ийн харьцаагаар буулган авч, томоохон сенсац тарилаа. Энэхүү ялалтын ачаар “NRG” баг дэлхийн VRS чансааны 129 оноо цуглуулж, 18 байраар ахиснаар 33 дугаар байрт орж ирсэн бол хожигдол хүлээсэн “MOUZ” баг 31 оноо алдаж, чансааны 4 дүгээр байр руу ухарсан байна.
Тоглолтын өрнөл ба дараагийн шат
Тус цуврал “Cache” зураг дээр эхэлсэн бөгөөд “NRG” баг тоглолтын явцыг хянаж, өрсөлдөгчийнхөө сонгосон зураг дээр ялалт байгуулжээ. Дараагийн “Inferno” зураг дээр “MOUZ” баг 13:5-ын харьцаагаар илт илүүрхэн тоог тэнцүүлсэн ч шийдвэрлэх “Dust2” зураг дээр “NRG” довтолгооны талдаа итгэлтэй тоглож, төгсгөлийг чамбай хийснээр тоглолтыг өөрсдийн талд дуусгасан юм. Ингэснээр “MOUZ” баг доод хүснэгт рүү унасан бол “NRG” баг тэмцээний эхний хагас шигшээд шалгарч, “NAVI” болон “Aurora” багуудын ялсантай өрсөлдөхөөр боллоо.