“Konami” компани “Silent Hill: Townfall” тоглоомын 19 минут орчим үргэлжлэх тоглоомын явц бүхий өргөн цар хүрээтэй трейлерийг танилцууллаа. Энэхүү төсөл дээр “Screen Burn” студи ажиллаж байгаа бөгөөд тоглоом нь цувралын өвөрмөц уур амьсгал, танил элементүүдийг хадгалахын сацуу цоо шинэ, бие даасан түүхийг өгүүлэх юм.
Шинэ түүх, хуучин уур амьсгал
Үйл явдал өтгөн мананд хучигдсан Гэгээн Амелиягийн жижигхэн, эзгүй аралд өрнөнө. Гол дүр аймшигт хотын гудамж, барилга байгууламжуудыг судалж, мангасуудтай нүүр тулан, өөрийн өнгөрсөн амьдралын нууцыг аажмаар тайлах шаардлагатай болно.
Трейлерт гол дүрийн янз бүрийн зурвас хүлээж авдаг халаасны CRTV зурагтыг мөн харуулжээ. Нэгэн хэсэгт тэрээр аюулт мангастай тааралдаж, халхавчны араар нуугдан зугтахыг оролдоно. Гэвч удалгүй тулалдахаас өөр аргагүй болж, гол дүр амьтны эсрэг модоор цохин тэмцдэг байна.
Зэвсэг ба аймшигт мангасууд
Үүний дараа үйл явдал цусан улаан мананд автсан хот руу шилжинэ. Энэ үед гол дүр олон тооны мангасуудыг устгахын тулд револьвер буу ашиглаж байгаа нь харагдана. Ерөнхийдөө тоглоом баргар, түгшүүртэй уур амьсгалыг харуулж чадсан хэдий ч техникийн гүйцэтгэл нь хараахан төдийлөн хүчтэй сэтгэгдэл төрүүлэхээргүй байна.
“Silent Hill: Townfall” тоглоом 9 дүгээр сарын 24-нд PC, PlayStation 5 болон Xbox Series X/S платформууд дээр гарна. “Deluxe Edition” хувилбарыг эзэмшигчид тоглоомыг хоёр хоногийн өмнө эхлүүлэх боломжтой юм.