Шинэ ахлагч хэн болох вэ?: siuhy “Team Liquid” багийн үндсэн бүрэлдэхүүнийг орхилоо

by Саруул Батболд
0 comments

Хойд Америкийн CS2-ын “Team Liquid” байгууллага өөрийн багийн ахлагч Камиль “siuhy” Шкарадекийг сэлгээний сандалд (инактив) шилжүүлснээ зарлалаа.

Камиль 2025 оны 4-р сард багт нэгдсэн бөгөөд нийт 210 мап тоглохдоо дунджаар 0.88 рейтингийн үзүүлэлт үзүүлжээ. Түүнийг ажиллах хугацаанд баг нь нэг ч тэмцээнд түрүүлж чадаагүй бөгөөд хамгийн өндөр амжилт нь “CS Asia Championships 2025” тэмцээний 3-р байр байв. Польш тоглогчийн тус багийн бүрэлдэхүүнд хийсэн сүүлчийн тоглолт нь “IEM Cologne Major” тэмцээний “FlyQuest”-ийн эсрэг тоглолт байсан бөгөөд уг тоглолтод хожигдон тэмцээнээ дуусгасан юм.

“Багийн ахлагчтайгаа салах ёс хийх нь хэзээд амаргүй байдаг. Өнөөдрөөс эхлэн siuhy манай сэлгээний бүрэлдэхүүнд шилжиж байна. Сервер дээр үзүүлсэн манлайлал болон өдөр бүр харуулсан хөдөлмөрч чанарт чинь баярлалаа Камиль. Багт зориулсан бүхэнд чинь гүнээ талархаж, карьерын чинь дараагийн бүлэгт хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэж “Team Liquid” баг өөрийн X хуудсандаа бичжээ.

Өмнө нь Dust2.us портал мэдээлснээр “Team Liquid” баг siuhy-г орлуулахаар “Passion UA” багийн ахлагч Жонни “JT” Теодосиутай хэлэлцээр хийж байгаа аж.

Багийн ахлагч асан залуу багтаа өнгөрүүлсэн үеэ дүгнэж, амжилт хүсэв

Польш киберспортчин Камиль “siuhy” Шкарадек “Team Liquid” багийн үндсэн бүрэлдэхүүнээс гарсантай холбогдуулан сэтгэгдлээ хуваалцлаа.

“Энэ бол миний CS дэх хамгийн хүнд жил байлаа. Одоо өөрийгөө шинэчилж, зөв замдаа эргэн орох цаг болжээ. Баярлалаа Team Liquid, амжилт хүсье!” гэж Камиль X хуудсандаа бичжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй