s1mple CS2 дахь гол зорилгоо нэрлэв: “Хамгийн чухал нь Major-д түрүүлэх”

by Саруул Батболд
0 comments

Украины алдарт снайпер Александр “s1mple” Костылев CS2 дахь гол зорилгоо BC.Game-ийн Instagram-д нийтэлсэн ирээдүйн ярилцлагын preview-д хуваалцлаа. CS:GO-д олон том амжилт гаргасан ч s1mple-ийн хувьд CS2-д хамгийн чухал зорилго нь Major тэмцээнд түрүүлэх хэвээр байна.

“Миний хувьд CS2-д хамгийн гол зүйл бол Major-д ялах” гэж s1mple хэлжээ.

Тэрээр Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн амжилттай тоглогчдын нэгт тооцогддог. s1mple дэлхийн шилдэг тоглогчийн цол, Intel Grand Slam болон олон нэр хүндтэй тэмцээний аварга болж байсан ч CS2 рүү шилжсэнээс хойш шинэ хувилбарт том цол хүртээгүй байгаа юм.

Magisk-т Кёльнд түрүүлэхэд туслахыг хүсэж байна

s1mple зөвхөн хувийн зорилгоо бус, BC.Game-ийн шинэ ахлагч Magisk-ийн талаар ч ярьсан байна. Дани ветеран саяхан багийн капитанаар томилогдсон билээ.

“Мэдээж Magisk-т Кёльнд түрүүлэхэд нь тусалбал муугүй байх” гэж Костылев нэмэв.

Magisk дөрвөн удаа Major-ийн аварга болсон ч Counter-Strike-ийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг IEM Cologne-д хэзээ ч түрүүлж байгаагүй. Уг тэмцээнийг олон хүн “хоёр дахь Major” гэж нэрлэдэг.

Magisk нэгдсэний дараа BC.Game дээд түвшинд эргэн гарах амбицаа ил тод харуулж байна. Баг бүрэлдэхүүнээ идэвхтэй шинэчилж, Tier-1 тэмцээнүүдэд тогтвортой өрсөлдөх, хамгийн том цолнуудын төлөө тэмцэхийн тулд бэлтгэлд их цаг зарцуулахаар төлөвлөжээ.

s1mple-ийн бүрэн ярилцлага BC.Game-ийн албан ёсны сувгуудаар удахгүй нийтлэгдэх төлөвтэй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй