Counter-Strike 2-ын “PGL Singapore Major 2026” тэмцээн эхлэхэд ердөө гурван сарын хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд багууд хэд хэдэн чухал тэмцээнд өрсөлдөх юм.
Мэйжорын өмнөх тэмцээнүүдийн хуваарь
Цахим сүлжээнд энэ талаарх мэдээлэл онцлох сэдэв болоод байна. Тэмцээнүүдийн салхийг 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд болох “BLAST Open Porto 2026” хагалах юм. Үүний дараа “FISSURE Playground #3” (9 дүгээр сарын 8–13) болон “StarLadder StarSeries Fall 2026” (9 дүгээр сарын 17–20) тэмцээнүүд дарааллан болно.
10 дугаар сард багууд “ESL Pro League Season 24” (10 дугаар сарын 3–11), “Thunderpick World Championship 2026” (10 дугаар сарын 14–18) болон “PGL Masters Bucharest 2026” (10 дугаар сарын 24–31) тэмцээнүүдэд тоглоно. Харин Мэйжорын өмнөх сүүлчийн сунгааг “IEM Beijing 2026” (11 дүгээр сарын 2–8) болон “BLAST Rivals 2026 Season 2” (11 дүгээр сарын 9–15) тэмцээнүүд өндөрлүүлэх юм. Хамгийн сүүлд дурдсан тэмцээн нь одоогоор “Liquipedia” статистикийн сайтын үндсэн хуваарьт хараахан гараагүй байна.
PGL Singapore Major 2026-ийн тухай
“PGL Singapore Major 2026” тэмцээн 11 дүгээр сарын 25-нд эхэлж, 12 дугаар сарын 13-нд өндөрлөнө. Сингапурт 32 баг 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Оролцох багуудын нэрсийг 2026 оны 9 болон 10 дугаар сард албан ёсоор зарлана.