HLTV чансаа шинэчлэгдлээ: Шилдэг 6 багийн байрлалд өөрчлөлт орсонгүй

by Саруул Батболд
0 comments

HLTV цахим хуудаснаас 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаарх CS2-ийн дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг зарлалаа. Францын “Vitality” клуб хамгийн дээд буюу 1000 оноотойгоор чансааг тэргүүлсэн хэвээр байна.

Жагсаалтын хоёрдугаар байрт NAVI баг 709 оноотойгоор бичигдэж, тэргүүлэгч багтай хийсэн онооны зөрүүгээ дахин ойртууллаа. Гуравдугаар байрт Spirit баг 517 оноотойгоор үлдсэн бол Falcons баг “CAC 2026” тэмцээний финалд шалгарныхаа дараа оноогоо 104-өөр ахиулж, 508 оноотойгоор дөрөвдүгээр байраа хадгалжээ.

Тавдугаар байрт FURIA баг 398 оноотойгоор бичигдсэн бол зургаадугаар байрт Туркийн Aurora баг 346 оноотойгоор эрэмблэгдсэн байна. Харин MOUZ баг чансаагаа хоёр байраар ахиулж, долоодугаар байрт бичигдэж эхэллээ.

The MongolZ болон Топ-10-ын өөрчлөлт

Монголын The MongolZ багийн хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд дэлхийн чансааны 8-р байраа итгэлтэй хамгаалж үлдлээ.

Саяхан өндөрлөсөн “CS Asia Championships 2026” тэмцээний аварга Legacy баг 296 оноотойгоор дэлхийн шилдэг 10 багийн эгнээнд хүч түрэн орж ирж, 9-р байрт бичигдсэн байна. Харин өмнө нь долоодугаар байрт байсан pvision баг байр ухарч, шилдэг 10 багийн жагсаалтыг хаажээ.

HLTV чансаа шинэчлэгдлээ: Шилдэг 6 багийн байрлалд өөрчлөлт орсонгүй

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй