CS2-ын Thunderpick World Championship 2026 тэмцээний хуваарь, формат болон оролцогчид тодорлоо

0 comments

Counter-Strike 2-ын 1,000,000 ам.долларын шагналын сантай “Thunderpick World Championship 2026” тэмцээн 10 дугаар сарын 14-нд Мальта улсад эхлэх гэж байна. Дэлхийн VRS чансааны топ-10-т багтдаг Falcons, FURIA, Legacy болон Aurora багууд тэмцээний гол фаворитуудаар нэрлэгдэж байгаа бөгөөд тэдний эсрэг bb team, 9z, pvision болон Ninjas in Pyjamas багууд өрсөлдөх юм.

NIP багийн хувьд тоглогчдынх нь нэг нь визний асуудалтай тулгарч тэмцээнээс нэрээ татсан Virtus.pro-гийн оронд оролцох эрх авчээ.

Түүнчлэн менингит өвчний улмаас “ESL Pro League Season 24” тэмцээнийг өнжөөд байсан Legacy багийн ахлагч Андрей “arT” Пиовезан үндсэн бүрэлдэхүүндээ эргэн ирсэн байна (Польшид болсон тэмцээнд түүнийг багийн шинжээч Педро “bobz” Роша орлож байсан билээ).

А хэсгийн нээлтийн тоглолт 9z болон Aurora багуудын хооронд өрнөх бөгөөд үүний дараа Falcons баг Ninjas in Pyjamas-тай тоглоно. Зэрэгцээ явагдах B хэсэгт тоглолтууд Legacy болон pvision багуудын тулаанаар эхэлж, FURIA болон bb team нарын тоглолтоор өндөрлөх юм.

Тэмцээний хэсгийн шат тус бүр дөрвөн багтай хоёр хэсгээс бүрдэх давхар хасагдах системээр (Double-Elimination) явагдана. Бүх тоглолт BO3 форматаар явагдаж, хэсэг тус бүрээс шалгарсан шилдэг хоёр баг плей-оффт өрсөлдөх эрхээ авна. Харин шийдвэрлэх шатанд багууд шууд хасагдах системээр (Single-Elimination) тоглох бөгөөд гранд-финалаас бусад бүх тоглолт BO3, аваргын цомын төлөөх тулаан BO5 форматаар зохион байгуулагдана.

Thunderpick World Championship 2026

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй