CS2-т Premier-ийн 5-р улирал гарлаа: Cache эргэн ирж, C4-ийн шинэ механик нэвтэрлээ

by Саруул Батболд
0 comments

Valve компани Premier горимын 5-р улирлыг эхлүүллээ. Хөгжүүлэгчид Overpass зураглалыг тэмцээний үндсэн жагсаалтаас хасаж, оронд нь Cache-ийг оруулсан байна. Мөн бөмбөг тавьдаг бүх зураглал дээрх C4-ийн тэсрэлтийн радиус болон учруулах хохирлыг бүрэн өөрчилжээ.

Одоо бөмбөг шууд тэсрэхгүй, харин тавьсан цэгээсээ гадагш тэсрэх долгион үүсгэж тархдаг болсон байна. Учрах хохирлыг зураглалын кодонд суулгасан тусгай симуляцийн дагуу тооцох юм.

Энэхүү тэсрэх долгионд хана болон булангууд шууд нөлөөлнө. Бөмбөг тэсрэхээс өмнө тоглогчийн HP (амь) харуулах хэсэг анивчиж, яг хэдэн онооны хохирол амсахыг урьдчилан харуулдаг болжээ.

Шинэ зэвсэг болон наалтны (sticker) цуглуулгаас гадна онооны самбар харах үеийн тоглоомын гацалтыг бууруулсан байна (өмнө нь самбарыг нээхэд FPS бараг хоёр дахин унадаг байсан).

Мөн тоглоомын хөдөлгүүрийг Source 2-ийн хамгийн сүүлийн хувилбар руу шинэчилж, коммюнитигийн хэд хэдэн зураглалыг нэмж, Cache, Dust2, Inferno дээрх жижиг алдаануудыг засжээ.

CS2-т Premier

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй