Cologne Major тэмцээний хуваарь: Нэгдүгээр шатны оролцогчид, тоглолтын тов, үр дүн

by Саруул Батболд
0 comments

Энэ улирлын хамгийн гол тэмцээн болох “IEM Cologne Major 2026” ирэх зургаадугаар сарын 2-ны өдөр ХБНГУ-ын Кёльн хотноо эхлэх гэж байна. Тус тэмцээн “Palladium” концертын танхим болон “LANXESS” арена гэсэн хоёр газарт зохион байгуулагдах бөгөөд зургаадугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцох бөгөөд шагналын сан нь $1 250 000 юм.

Тэмцээний формат

Этап 1: 2026 оны 6 дугаар сарын 2–5

  • Швейцар системээр 16 баг өрсөлдөнө.
  • Дараагийн шатанд шалгарах эсвэл тэмцээнийг орхих шийдвэрлэх тоглолтууд BO3 (хоёр хожил автал) форматаар явагдана.
  • Бусад бүх тоглолт BO1 (нэг хожил автал) форматаар болно.
  • Шилдэг 8 баг хоёрдугаар шатанд шалгарна.
  • Сүүлчийн байруудад орсон 8 баг тэмцээнээс хасагдана.

Этап 2: 2026 оны 6 дугаар сарын 6-9

  • Швейцар системээр 16 баг өрсөлдөнө.
  • Дараагийн шатанд шалгарах болон хасагдах тоглолтууд BO3 форматаар явагдана.
  • Бусад бүх тоглолт BO1 форматаар болно.
  • Шилдэг 8 баг гуравдугаар шатанд шалгарна.
  • Сүүлчийн байруудад орсон 8 баг тэмцээнээс хасагдана.

Этап 3: 2026 оны 6 дугаар сарын 11-15

  • Швейцар системээр 16 баг өрсөлдөнө.
  • Бүх тоглолт BO3 форматаар явагдана.
  • Шилдэг 8 баг плей-оффт шалгарна.
  • Сүүлчийн байруудад орсон 8 баг тэмцээнээс хасагдана.

Плей-офф: 2026 оны 6 дугаар сарын 18-21

  • Хасагдах журмаар өрсөлдөнө.
  • Гранд-финалаас бусад бүх тоглолт BO3 форматаар явагдана.
  • Гранд-финал BO5 (гурван хожил автал) форматаар болно.

Шагналын сангийн хуваарилалт:

  • 1-р байр – $500 000
  • 2-р байр – $170 000
  • 3-4-р байр – $80 000
  • 5–8-р байр – $45 000
  • 9–16-р байр – $15 000
  • 17–24-р байр – $10 000
  • 25–32-р байр – $5 000

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй