Стример “League of Legends”-ийг уралдааны машины жолоогоор тогложээ

by Саруул Батболд
0 comments

Стример Dumbs “League of Legends” тоглоомыг уралдааны машины жолооны хүрдээр (racing wheel) удирдан тоглох тохиргоог хийж чаджээ. Тэрээр энэхүү ер бусын тохиргоог хийхийн тулд нийт 12 цагийг зарцуулсан байна.

Тэрээр туршилтдаа Раммус (Rammus) хэмээх баатрыг сонгосон бөгөөд уг баатар нь газрын зургаар маш хурдтай давхиж, дайснуудаа агаарт шиддэг чадвартай тул энэ санаанд нь яг цав нийцсэн байна. Стример удирдах зарчмаа тайлбарлахдаа: хэрэв жолоо төв байрлалд байвал Раммус байрандаа зогсоно; харин жолоог зүүн эсвэл баруун тийш бага зэрэг эргүүлэхэд баатар харгалзах чиглэлд хөдөлдөг аж.

Яагаад ийм зүйл хийх болсон талаар нь асуухад Dumbs: “Би зүгээр л League of Legends дотор уралдаан зохион байгуулбал хөгжилтэй байх болов уу гэж бодсон юм” хэмээн хариулжээ.

Мөн тэрээр “Riot Games” удахгүй WASD удирдлагыг нэвтрүүлэх гэж байгаа тул тоглогчид түүний нэр бүхий Раммустай тааралдвал болгоомжтой байхыг тоглоом шоглоомоор сануулсан байна. “Намайг үнэхээр уучлаарай. Хэрэв надтай таарвал зугтсан нь дээр шүү, учир нь би жолооны хүрдээр тоглож байж магадгүй” хэмээн тэрээр хошигнов.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй