VRS чансааны нэрт шинжээч Йеспер Ларсен FaZe Clan баг дараагийн Мэйжор тэмцээний эрхээ алдаж болох эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байгааг онцоллоо. Өмнөх Мэйжорын дэд аварга болсон тус баг удаан хугацааны дараа анх удаа дэлхийн хамгийн том тэмцээнээс гадна хоцроход ойрхон байна.
VRS-ийн мэдээллээр FaZe-ийн сүүлийн 10 LAN (биечилсэн) ялалтын найм нь өмнөх Мэйжороос хойш огт шинэчлэгдээгүй байгаа бөгөөд тэдэнд тоглолтын арга барилаа яаралтай засах шаардлага тулгарчээ. Хэрэв тэд BLAST Open Rotterdam-д EPL (ESL Pro League) шиг 0-2 гэсэн үзүүлэлттэй бүдэрвэл Мэйжорт оролцох боломж нь тун багасна.
BLAST Open Rotterdam тэмцээний үр дүнгээс хамаарч дараах хувилбарууд хүлээгдэж байна:
- 1 хожигдол — Мэйжор тэмцээнийг өнжинө.
- 2 хожил — 1-р шатанд (Stage 1) шалгарах боломжтой.
- 3 болон түүнээс дээш хожил — Мэйжорт оролцох эрх баталгаажна.
Энэхүү тооцоолол нь FaZe-г BLAST Rotterdam-аас өөр тэмцээнд оролцохгүй гэж үзсэн тохиолдолд хамааралтай байсан юм. Гэвч тус баг Румынд болох DracuLaN Season 6 тэмцээнд оролцохоор болсон бөгөөд үүнд Liquid, Fnatic, Passion UA, Monte болон FUT Esports зэрэг багууд мөн бүртгүүлжээ.
Энэ нь тэдний хувьд эрсдэлтэй алхам бөгөөд уг тэмцээнд заавал дээгүүр байр эзлэх, эсвэл түрүүлэх шаардлагатай. Хамгийн том аюул нь чансаа доогуур багт санамсаргүй бүдрэх (choke — чухал үед алдаа гаргах) явдал юм. Дээрх багуудын хувьд ч VRS оноо цуглуулах нь туйлын чухал бөгөөд заримд нь энэ улирлын сүүлчийн боломж байж мэднэ.
Одоогоор үр дүнг ажиглах л үлдээд байна. Гэхдээ нэг зүйл тодорхой: Хэрэв FaZe Мэйжорыг өнжихийг хүсэхгүй байгаа бол дараагийн тоглолтууд тэдний хувьд хамгийн хариуцлагатай үе байх болно.