“ESL Pro League 23” тэмцээний шөвгийн наймын шатанд NAVI баг Монголын “The MongolZ“-ыг буулган авлаа.
Тоглолт 2:0-ийн харьцаатайгаар буюу Ancient газрын зурагт 13:11, Mirage-д 13:4-өөр NAVI-ийн ялалтаар өндөрлөв. Уг тулааны шилдэг тоглогчоор 1.87 үзүүлэлттэй тоглосон Дрин «makazze» Шачири тодорлоо.
Монголын баг ийнхүү тэмцээний 5-8-р байрт шалгарч, 48 мянган ам.долларын шагнал хүртлээ.
Харин NAVI баг хагас шигшээд шалгарснаар ирэх гуравдугаар сарын 14-нд “MOUZ” болон “FUT” багуудын хожсонтой нь хүч үзэхээр болов. Энэ нь Украины багийн хувьд “StarLadder Budapest Major” тэмцээнээс хойш анх удаа хагас шигшээ шатанд хүрч буй томоохон амжилт юм.

“ESL Pro League 23” тэмцээн энэ оны 3-р сарын 1-нээс 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд хасагдах шатны тоглолтууд Стокгольм хотноо явагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар юм. The MongolZ баг нь 1xBet Монголоос-ийн дэмжлэгтэйгээр тус тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байгаа билээ.