First Stand Tournament 2026 тэмцээний оролцогчид болон хэсгийн оноолт тодорлоо

by Саруул Батболд
0 comments

League of Legends-ийн “First Stand Tournament 2026” тэмцээний бүс нутгийн сонгон шалгаруулалт дуусаж, оролцох багуудын нэрс болон хэсгийн шатны сугалаа албан ёсоор тодорлоо. Уг тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-наас 22-ны хооронд Бразилын Сан-Паулу хотод зохион байгуулагдах юм.

Энэ удаагийн тэмцээнд нийт 8 баг өрсөлдөнө. Энэ улиралд LCK болон LPL лигүүд тус бүр хоёр эрх авсан бол бусад бүс нутгууд нэг нэг эрхтэйгээр оролцож байна.

Оролцох багууд:

  • Gen.G Esports — LCK Cup 2026-ийн аварга
  • FEARX — LCK Cup 2026-ийн финалист
  • Bilibili Gaming — LPL Split 1-ийн аварга
  • JD Gaming — LPL Split 1-ийн финалист
  • G2 Esports — LEC Versus-ийн аварга
  • LYON — LCS Lock-In-ийн аварга
  • LOUD — CBLOL Cup-ийн аварга
  • Secret Whales — LCP Split 1-ийн аварга

Сугалааны үр дүнгээр багууд хоёр хэсэгт хуваагдсан байна.

А хэсэг:

  • Bilibili Gaming (Хятад)
  • FEARX (Солонгос)
  • G2 Esports (Европ)
  • Secret Whales (Номхон далайн бүс)

В хэсэг:

  • Gen.G Esports (Солонгос)
  • JD Gaming (Хятад)
  • LYON (Хойд Америк)
  • LOUD (Бразил)

Хэсэг бүрээс хамгийн шилдэг хоёр баг плей-оффын шатанд шалгарах бөгөөд тэмцээний бүх тоглолт “BO5” (таван үеэс гурав хожих) форматаар явагдах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй