The MongolZ баг FISSURE Playground 2 тэмцээнд өрсөлдөнө

by Саруул Батболд
0 comments

FISSURE байгууллага ирэх есдүгээр сард Сербийн Белград хотноо болох FISSURE Playground 2 тэмцээний оролцогчдын жагсаалтад шинэ багууд нэмэгдсэнийг зарлалаа. Шинэ нэмэгдсэн зургаан багийн дунд Монголын The MongolZ баг ч багтжээ.

Шинээр батлагдсан багууд

  • The MongolZ (Монгол)
  • FaZe (Европ)
  • Liquid (Бусад бүс)
  • GamerLegion (Европ)
  • 3DMAX (Франц)
  • TYLOO (БНХАУ, одоогийн аварга)

Ингэснээр оролцох нь баталгаажсан багийн тоо 12 болж, Global VRS-ийн дөрвөн урилга хараахан зарлагдаагүй байна.

Тэмцээний тухай

  • Огноо: 2025 оны 9-р сарын 12–21
  • Байршил: Сербийн Белград хот
  • Шагналын сан: $1,250,000
  • Формат:
    • Swiss BO3 бүлгийн шат
    • Ганц шатан хасагдах BO3 плей-офф
    • Шигшээ тоглолт BO5

Өнгөрсөн 7-р сард болсон эхний FISSURE Playground тэмцээнд TYLOO дасгалжуулагч WeiJie “zhokiNg” Zhong-ийг AWPer-ийн оронд тоглуулж, гэнэтийн амжилтаар түрүүлж байв.

Одоогоор баталгаажсан 12 баг

  • The MongolZ (Монгол)
  • FURIA (Бразил)
  • Aurora (Турк)
  • FaZe (Европ)
  • Falcons (Европ)
  • Astralis (Дани)
  • G2 (Европ)
  • GamerLegion (Европ)
  • 3DMAX (Франц)
  • Liquid (Бусад бүс)
  • Virtus.pro (Орос)
  • TYLOO (БНХАУ)

You may also like

Leave a Comment