13
Esports Charts статистикийн агентлаг League of Legends тоглоомын Mid-Season Invitational 2025 (MSI) тэмцээний үзэгчдийн талаарх мэдээллийг танилцууллаа.
Дээд үзэлт нь 1,677,986 хүн зэрэг шууд дамжуулалтыг үзсэн байна. Топ 5 үзэлттэй тоглолтууд нь плей-офф болон Play-In шатнаас багтжээ. Тэмцээнийг дунджаар 718,620 хүн үзэж, нийтдээ 34.2 сая цаг дамжуулалт хийгдсэн байна.
Анхаарах зүйл нь: энэхүү тоон мэдээлэлд Хятадын дотоод платформуудаас цуглуулсан үзэлтийн тоо орсонгүй.
MSI 2025 хамгийн олон үзэгчтэй таван тоглолт:
- T1 vs CFO – 3:2 (ялагч: T1) – 1.677 сая үзэгч
- Gen.G vs AL – 3:2 (ялагч: Gen.G) – 1.235 сая үзэгч
- G2 Esports vs Gen.G – 1:3 (ялагч: Gen.G) – 1.172 сая үзэгч
- G2 Esports vs GAM – 3:2 (ялагч: G2 Esports) – 1.132 сая үзэгч
- Bilibili vs KOI – 3:1 (ялагч: Bilibili) – 911 мянган үзэгч
MSI 2025 тэмцээн нь 6-р сарын 27-ноос 7-р сарын 12 хүртэл Канадын Ванкувер хотод болж байна. Тус тэмцээнд дэлхийн 10 бүс нутгийн багууд оролцож, 2 сая ам.долларын шагналын сан болон Worlds 2025-д оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна.