60 настай Хятад эмэгтэй видео тоглоом тоглож алдартай стример болжээ

0 comments

Хятадын өмнөд нутгийн оршин суугч 60 настай Жун Жюаньжюань (цахим орчинд “Жюань ахай” гэж алдаршсан) видео тоглоомын ачаар олонд танигдсан стример болжээ. Түүний сошиал медиа хуудсууд 527 мянга гаруй дагагчтай бөгөөд өдөр тутмын шууд дамжуулалтыг нь 10 мянга орчим хүн үздэг байна.

Сонирхолтой нь Жун ердөө зургаан жилийн өмнөөс л тоглож эхэлжээ. Үүнээс өмнө тэрээр янз бүрийн сул ажил хийдэг байсан ба орчим 10 жилийн өмнө тэтгэвэртээ гарсан байна. Анхандаа тэрээр видео тоглоомыг гэр бүлд нь гай тарьдаг асуудал гэж үздэг байв.

Түүний бодол 2020 онд өөрчлөгджээ. Түүний хүү Suode никнеймтэйгээр ажлаасаа халагдсаны дараа тоглоом их тоглох болсон байна. Хүүгийнхээ сонирхлыг таашаан ажигласан Жун өөрөө видео тоглоом туршиж үзэхээр шийджээ. Хараа муудсан, мэдрэмж удаан байсан тул эхэндээ хэцүү байсан ч тэрээр тууштай дадлагажиж эхэлсэн байна.

“donk”-ийг устгаснаар алдаршсан нь

2022 онд Жун шууд дамжуулалт хийж эхэлсэн бөгөөд цаг хугацааны явцад шутер (буудагч) төрлийн тоглоом тоглодгоороо алдаршжээ. Тэрээр нийтдээ тоглоомд 8000 гаруй цагийг зарцуулаад байна.

Стример эмэгтэйн нэр хүнд 2024 оны арванхоёрдугаар сард CS-ийн онлайн шоу тоглолтод оролцсоноор эрс өсжээ. Түүний өрсөлдөгч нь тухайн үед дэлхийн аваргаар нэрлэгдээд байсан 17 настай Оросын тоглоомчин Данило “donk” Крышковец байв. Тоглолтын үеэр Жун түүнийг устгаж чадсан юм.

60 настай эмэгтэй өөрөө тоглож байгаа гэдэгт зарим хэрэглэгчид эргэлзэж байв. Үүнийг батлахын тулд хүү Suode нь хэд хэдэн камер суурилуулж, тоглож байх үед ээжийгээ олон өнцгөөс нэгэн зэрэг бичдэг болжээ.

Одоо хүү нь ээжийнхээ бүрэн хэмжээний агентлагийн менежерээр ажиллаж байна. Гэр бүлийн үүрэг ролууд үнэндээ байраа сольжээ: ээж нь видео тоглоом тоглож, хүү нь компьютер дээрээ удаан суухаас сэргийлж шөнө дунд интернетийг нь салгадаг байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй