ZywOo “ESL Pro League S24”-ийн шилдэг тоглогчоор тодорлоо — Энэ нь түүний замналын 34 дэх MVP медаль юм

0 comments

HLTV портал Vitality багийн мэргэн бууч Матье “ZywOo” Эрбог Counter-Strike 2-ын “ESL Pro League Season 24” тэмцээний шилдэг тоглогчоор (MVP) тодрууллаа.

Франц залуу тэмцээнийг 1.44 гэсэн рейтингтэй дуусгасан бөгөөд энэ нь тэмцээний бүх тоглогчдын дундах хамгийн өндөр үзүүлэлт юм. ZywOo Vitality-ийн плей-оффын бүх гурван тоглолтод буюу PVISION (1.66), Aurora (1.44) болон MOUZ (1.65)-ийн эсрэг тоглолтуудад уг үзүүлэлтээр бүгдийг тэргүүлжээ.

Түүнчлэн Эрбо нэг раундад хийсэн дундаж киллийн тоогоор (0.86) хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлсэн бол нэг раундад учируулсан хохирол (85.0 ADR) болон KAST (79.2%) үзүүлэлтээр бүх тоглогчдоос хоёрдугаарт орсон байна.

Энэ нь ZywOo-ийн хувьд 2026 оны зургаа дахь MVP медаль бөгөөд замналынх нь 34 дэх медаль болж байна.

ZywOo

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй