VCT Pacific Stage 2 тэмцээний гранд финалын MVP Pulsar-аас онцгой шагнал болох цорын ганц хувь үйлдвэрлэсэн эксклюзив тоглоомын хулгана авах юм.
Төхөөрөмжийн гол онцлог нь нийт 3,2 карат жинтэй байгалийн алмаазаар чимэглэсэн гүйлгэх дугуй юм. Үйлдвэрлэгчийн онцолсноор, лабораторид ургуулсан бус, жинхэнэ байгалийн чулуу ашиглажээ.
Хулганыг алтлаг металл өнгөөр хийсэн байна. Уг төхөөрөмжийг зөвхөн финалын MVP-д шагнал болгон зориулж бүтээсэн тул ердийн худалдаанаас худалдан авах боломжгүй.
Pulsar хулганын үнийг зарлаагүй ч алмааз болон цорын ганц хувиар үйлдвэрлэсэн онцгой байдлыг нь харгалзан хэвлэлүүд боломжит үнийг хэдэн мянгаас хэдэн арван мянган ам.долларт хүрч болзошгүй гэж үнэлж байна.