Rainbow Six-ийн Europe MENA League 2026 тэмцээний Stage 1 шат өндөрлөж, багууд эхний шагналын сан, глобал чансааны оноогоо хуваан авлаа. Мөн энэ шатны дүнгээр Esports World Cup 2026-д бүсээ төлөөлөн оролцох дөрвөн баг тодорсон байна.
Эхний шатны аваргаар Team Falcons шалгарч, Европ болон MENA бүсийн хамгийн хүчтэй баг гэдгээ баталлаа. Тэд 25 мянган ам.доллар болон 420 SI Points хүртсэн байна.
EWC 2026-д дөрвөн баг эрхээ авлаа
Europe MENA League-ийн эхний шатнаас Esports World Cup 2026-д оролцох эрх авсан багууд:
- 1-р байр: Team Falcons — 25 000 ам.доллар, 420 SI Points
- 2-р байр: Virtus.pro — 22 000 ам.доллар, 300 SI Points
- 3-р байр: Geekay Esports — 19 000 ам.доллар, 250 SI Points
- 4-р байр: Fnatic — 16 000 ам.доллар, 200 SI Points
Харин 5-10-р байр эзэлсэн багууд Esports World Cup-д оролцох эрх авч чадаагүй ч мөнгөн шагнал болон чансааны оноо хүртсэн байна.
Ингэснээр Europe MENA бүсээс Rainbow Six-ийн EWC 2026 тэмцээнд оролцох үндсэн төлөөлөгчид тодорч, улирлын дараагийн шатны өрсөлдөөнд багуудын байр суурь улам чухал болж байна.
