PlayStation Plus Extra ба Premium-д долоон шинэ тоглоом нэмэгдэнэ

by Саруул Батболд
0 comments

Sony PlayStation Plus Extra болон Premium захиалагчдад зориулсан шинэ тоглоомын багцаа албан ёсоор танилцууллаа. Каталог 7-р сарын 21-нээс шинэчлэгдэх бөгөөд энэ удаад нийт долоон төсөл нэмэгдэх юм.

Хамгийн анхаарал татаж буй тоглоомуудын дунд нээлттэй ертөнцтэй адал явдалт экшен Avatar: Frontiers of Pandora, феодалын Японд өрнөх role-playing action Rise of the Ronin, мөн зомби экшен төрлийн алдарт Dying Light багтжээ.

PlayStation Plus Extra болон Premium-д нэмэгдэх тоглоомууд:

  • Avatar: Frontiers of Pandora — PS5
  • Rise of the Ronin — PS5
  • Firefighting Simulator: Ignite — PS5
  • Mighty Morphin Power Rangers: Rita’s Rewind — PS4, PS5
  • Dying Light — PS4
  • Citizen Sleeper 2: Starward Vector — PS5
  • Snow Bros. Wonderland — PS5

Premium хэрэглэгчид хоёр классик тоглоом авна

Premium багцын захиалагчид үүнээс гадна 2000-аад оны эхэн үеийн хоёр сонгодог тоглоомыг авах боломжтой. Каталогт Psi Ops: The Mindgate Conspiracy болон зарим бүс нутагт Indigo Prophecy нэрээр танигдсан Fahrenheit нэмэгдэнэ.

Харин 7-р сарын 21-нд хэд хэдэн тоглоом үйлчилгээнээс хасагдах юм. Тэдгээрийн дунд Risk of Rain 2, Tropico 6, Clash: Artifacts of Chaos, Röki, Source of Madness, Cursed to Golf, Hundred Days: Winemaking Simulator, Onee Chanbara Origin, Get Even, Bomber Crew, Space Crew: Legendary Edition болон Infinite Minigolf багтжээ.

Ингэснээр Sony долдугаар сарын шинэчлэлтээр томоохон AAA төслүүд, инди тоглоомууд болон классик бүтээлүүдийг нэг дор санал болгож байна.

PlayStation Plus Extra ба Premium-д долоон шинэ тоглоом нэмэгдэнэ

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй