G2 Esports баг League of Legends тоглоомын “LEC 2026 Spring” тэмцээний гранд-финалд ялалт байгууллаа. Тэмцээний шийдвэрлэх тоглолтод тэд Karmine Corp багтай тулж, 3:2-оор хожсон байна.
G2 баг плей-оффын шатыг тун итгэлтэйгээр туулсан юм. Тэд эхлээд дээд хүснэгтийн хагас шигшээд Karmine Corp багийг 3:1-ээр хожсон бол дээд хүснэгтийн финалд Movistar KOI багийг 3:2-оор буулган авч, их финалд шалгарчээ.
Харин Karmine Corp баг эхний тоглолтод G2-т хожигдсоныхоо дараа доод хүснэгтээр дамжин их финалд хүрэх замыг туулсан байна. Тэд замаасаа дараах багуудыг хасжээ:
- NAVI (3:1)
- GIANTX (3:0)
- Movistar KOI (3:0)

Олон улсын тэмцээний эрхүүд
Их финалд үлдсэн хоёр баг хоёулаа “2026 Mid-Season Invitational” олон улсын тэмцээнд оролцох эрхээ авлаа. Үүнээс гадна G2 баг “Esports World Cup 2026” тэмцээний эрхийг халаасалсан бөгөөд тэд өмнө нь урьдчилсан шатнаас уг эрхийг авчихсан байсан тул энэхүү нэмэлт слот нь Movistar KOI багт шилжсэн байна.