Олны таашаалыг хүртсэн хөлбөмбөгийн симулятор цувралын дараагийн анги болох EA Sports FC 27 тоглоомын нээлтийн тов болон эрт хандалтын талаарх урьдчилсан мэдээлэл цацагдлаа.
Нааштай эх сурвалжуудын мэдээлснээр, тоглоомын албан ёсны нээлт 2026 оны 9-р сарын 25-нд төлөвлөгдсөн байна. Энэ нь “Electronic Arts” компанийн олон жилийн турш баримталж ирсэн, цувралын шинэ ангийг 9-р сарын сүүлээр гаргадаг уламжлалт хуваарьтай яв цав таарч байгаа юм.
Жил бүрийн адилаар тоглоомыг албан ёсны нээлтээс өмнө тоглох боломжийг олгох бөгөөд дараах хэрэглэгчид эрт хандалт авах төлөвтэй байна:
- Тоглоомын Өргөтгөсөн хувилбарыг (Ultimate Edition) урьдчилан захиалагчид
- EA Play үйлчилгээний захиалагчид
Мэдээлэлд дурдсанаар, тэд албан ёсны нээлтээс 8 хоногийн өмнө буюу ойролцоогоор 9-р сарын 17-ноос эхлэн FC 27-г тоглох боломжтой болно.
Одоогоор тоглоомын нүүр хуудсыг чимэх тамирчин болон геймплэй дэх тодорхой өөрчлөлтүүд нууц хэвээр байгаа ч зарим ерөнхий мэдээллүүд тодорхой болоод байгаа юм. “EA Sports” компани тоглоомын албан ёсны танилцуулга болон шинэчлэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд олон нийтэд зарлах төлөвтэй байна.