Румын улсын Бухарест хотноо зургаадугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Super DraculaN Season 1″ цахим спортын томоохон тэмцээн хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлсээр өндөрлөлөө. Урилгаар оролцсон шилдэг 16 баг хоёр үе шатны турш ширүүн өрсөлдсөнөөс Гранд финалд “Inner Circle” болон “Acend” багууд тунан үлдсэн юм. Төгсгөлийн шийдвэрлэх тоглолтод “Inner Circle” илүү давамгай тоглолт үзүүлж, өрсөлдөгчөө 3:1 (Mirage 11:13, Dust2 13:10, Overpass 13:8, Ancient 13:8) харьцаагаар буулган авснаар тэмцээний албан ёсны аварга болж, VRS чансаагаа үлэмж ахиуллаа.
Финалын үнэ цэнэтэй тоглогч (MVP)
Тус цуврал тоглолтын гол баатар, шилдэг тоглогчоор “Inner Circle” багийн Эдуард “zeRRoFIX” Петровский тодорлоо. Тэрээр серверийг бүрэн эзэгнэж, 64 устгал (kill), 50 үхэл (death) хийсэн бөгөөд нэг үе шатанд дунджаар 77 хохирол (ADR) учруулсан байна. zeRRoFIX зөвхөн үзүүлэлтээрээ гялалзаад зогсохгүй, сонирхолтой үйлдлүүдээрээ үзэгчдийг байлдан дагуулж, тоглолтын уур амьсгалыг улам халуун болгож чадсан юм.
Шагналын сангийн сонирхолтой хуваарилалт ба Эцсийн дүн
Энэхүү тэмцээний нийт шагналын сан 150,000 ам.доллар байсан бөгөөд зохион байгуулагчид үүнийг өвөрмөц байдлаар хуваажээ. Шагналын сангийн хагас буюу 75,000 долларыг тамирчдад шууд олгосон бол үлдсэн 75,000 долларыг оролцсон клубуудад эзэлсэн байрынх нь дагуу хувааж өгсөн байна. Тэмцээний эцсийн үр дүн болон багуудын (тамирчин болон клуб тус бүр ижил хэмжээний бонус авсан) хүртсэн шагналын хэмжээг жагсаавал:
- 1-р байр ($30,000): Inner Circle
- 2-р байр ($15,000): Acend
- 3-р байр ($7,500): Echo
- 4-р байр ($3,750): Sharks Esports
- 5-6-р байр ($3,125): Walczaki, INFINITE
- 7-8-р байр ($1,750): Sashi Esport, Betclic Apogee Esports
- 9-12-р байр ($1,250): 9INE, AM Gaming, Esport Academy Copenhagen, FOKUS
- 13-16-р байр ($1,000): GamerLegion, Eternal Fire, OG, K27