BLAST Premier Open Porto тэмцээний оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

BLAST Open Porto тэмцээний зохион байгуулагчид Португалид болох ирээдүйн CS2 эвентэд оролцох багуудын бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Тэмцээн 8-р сарын 24-нөөс 9-р сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөнө. Шагналын сан 1.1 сая ам.доллар байхаар тогтсон байна.

Inner Circle, Sharks, Lynn Vision болон M80 багууд бүсийн сонгон шалгаруулалтаар дамжин тэмцээнд оролцох эрхээ авсан. Харин үлдсэн 12 баг VRS чансаанд үндэслэн шууд урилга авчээ.

Ингэснээр BLAST Premier Open Porto нь намрын улирлын хамгийн том CS2 тэмцээнүүдийн нэг болж, Европын тайзнаа олон улсын хүчтэй багуудыг нэг дор цуглуулах юм.

BLAST Open Porto-ийн 16 баг тодорлоо

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй