Battlefield 6-д Pacific Front нэртэй дөрөвдүгээр улирал эхэллээ

by Саруул Батболд
0 comments

Шинэ улиралд тэнгисийн тулаан нэмэгдэв

Electronic Arts Battlefield 6 тоглоомд Pacific Front нэртэй дөрөвдүгээр улирлыг нэвтрүүллээ. Шинэ улирал 2026 оны 7-р сарын 21-нд эхэлсэн бөгөөд ойролцоогоор гурван сар үргэлжилж, 10-р сарын дундуур дуусах төлөвтэй байна.

Энэ удаагийн гол шинэчлэлт нь бүрэн хэмжээний тэнгисийн тулаанууд юм. Ингэснээр Battlefield 6-ийн нийтлэг байлдааны системд явган цэрэг, нисэх хүчин, хуурай газрын техникээс гадна завь, усан орчны мөргөлдөөн чухал үүрэгтэй болж байна.

Тоглогчид үндсэн хувилбар гарснаас хойших хамгийн том газрын зураг болох Tsuru Reef дээр тулалдах боломжтой. Уг локац нь арлууд, наран шарлагын эрэг, нээлттэй усан орон зай болон явган цэргийн мөргөлдөөнд тохиромжтой хэсгүүдийг нэгтгэжээ.

Wake Island шинэчлэгдэн эргэн ирнэ

Pacific Front улиралд динамик давалгааны систем нэмэгдсэн байна. Энэ нь завины хөдөлгөөн, тэнгисийн мөргөлдөөн болон усан дээрх тактикт шууд нөлөөлөх юм.

Улирлын дараагийн хэсэгт шинэчлэгдсэн Wake Island газрын зураг гарахаар төлөвлөгджээ. Хөгжүүлэгчид уг классик газрын зургийг орчин үеийн механик, тэнгисийн тулаанд нийцүүлэхийн тулд өөрчлөлт оруулсан байна.

Battlefield 6 одоогоор PC, PlayStation 5 болон Xbox Series X|S дээр тоглох боломжтой. Нээлтийн дараа тус шутер 7 сая гаруй хувь борлогдож, EA-ийн үнэлгээгээр 2025 оны хамгийн их борлуулалттай шутер болсон юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй