Хятадын Гуанжоу хотод зохиогдсон CS2-ын XSE Pro League 2026 тэмцээнд “Ancient” хамгийн алдартай зураглалаар (map) шалгарлаа. Багууд тус зураглал дээр нийт 23 удаа тоглосон нь хоёрдугаар байрыг хуваалцсан “Inferno”, “Mirage” (тус бүр 12 удаа) зураглалуудаас бараг хоёр дахин их үзүүлэлт юм.
Тэмцээний ялагч “9z” баг Ancient зураглал дээр ердөө 2 тоглолт хийж, нэг хожиж, нэг хожигдсон байна. Тэд ихэвчлэн “Dust2” болон “Inferno” зураглалууд дээр илүү олон удаа буюу тус бүр 4 удаа тогложээ.
Шинэ зураглалын уналт
Тэмцээнд анх удаа орсон “Cache” зураглал “Anubis”-ийн хамт хамгийн бага тоглогдсон буюу сүүлчийн байранд орлоо (тус бүр 5 удаа). Багууд Cache-ийг 4 удаа өөрсдөө сонгосон бөгөөд ердөө ганцхан удаа шийдвэрлэх зураглалаар гарч ирсэн байна. Эдгээрээс уг зураглалыг хамгийн анх “EYEBALLERS” баг сонгосон бөгөөд “TYLOO” багт 7:13-аар хожигджээ.
