Solary баг “EMEA Masters 2026 Winter” тэмцээнд түрүүллээ

by Саруул Батболд
0 comments

“League of Legends”-ийн Европын бүсийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “EMEA Masters 2026 Winter” 4 дүгээр сарын 21-ний өдөр өндөрлөлөө. Тэмцээний шигшээ тоглолтод “Solary” болон “Galions” багууд тунаж үлдсэн юм.

Шигшээ тоглолт үзэгчдийн таамаглаж байснаас илүү нэг талыг барьсан, сонирхолтой өрнөлөө. “Solary” баг өрсөлдөгчөө 3:0 гэсэн харьцаатайгаар итгэл төгс буулган авч, аваргын цомыг өргөлөө. Сонирхолтой нь, “Solary” баг дээд хүснэгтийн финалд “Galions”-д хожигдон доод хүснэгт рүү унасан ч, эргэн ирж ийнхүү даагаа нэхэж чадлаа.

Тэмцээний дараах боломжууд:

  • EWC 2026 Qualifier: Шигшээд шалгарсан хоёр баг хоёулаа “Esports World Cup 2026“-ийн Европын сонгон шалгаруулалтад оролцох эрхээ авсан.
  • LEC-ийн багуудтай хийх тулаан: Уг сонгон шалгаруулалтад Европын дээд лиг болох LEC-ийн бүх 10 баг оролцоно.
  • Эхний учраанууд: Сонгон шалгаруулалтын эхний шатанд “Solary” баг “Team Vitality”-тай, “Galions” баг “Natus Vincere” (NAVI)-тай тус тус учраа таарчээ.
Solary

“EMEA Masters 2026 Winter” тэмцээн 3 дугаар сарын 9-өөс 4 дүгээр сарын 21-ний хооронд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Дараагийн шат болох “EWC EMEA Qualifier” 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 15-ны хооронд болох бөгөөд шилдэг хоёр баг дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй