“Brawl Stars Championship 2026” улирлын эхний шатны тоглолтууд өндөрлөлөө. Гурван сарын турш үргэлжилсэн ширүүн өрсөлдөөний эцэст “Brawl Cup 2026” тэмцээнд хүч үзэх багуудын нэрс албан ёсоор тодорсон байна.
Тэмцээнд оролцох багууд:
- Only Realm
- Tribe Gaming
- Bounty Hunters
- Eternal Esports
- Crazy Raccoon
- ZETA DIVISION
- FUT Esports
- HMBLE
- Ace Xero
- Toxic Lotus
- Revenant XSpark
- BC* Gaming SA

“Brawl Cup 2026” тэмцээн 5 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотын “Uber Eats Music Hall”-д зохион байгуулагдана. Тэмцээний шагналын сан 100,000 ам.доллар бөгөөд аварга болсон баг “World Finals”-д оролцох эрхээ шууд авах юм. Харин мөнгөн медаль хүртсэн баг “Brawl Stars Championship 2026: Last Chance Qualifier” шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулна.