The MongolZ – paiN Gaming: EPL S23-ын эхний тоглолт өнөөдөр 23:30-д

by Саруул Батболд
0 comments

CS2-ын Tier-1 ангиллын ESL Pro League Season 23-ын үндсэн шат 3 дугаар сарын 6-ны Баасан гарагт эхэлж байна. Швейцар системийн эхний тойрогт Монголын The MongolZ баг Бразилын paiN Gaming-тай таарч, Улаанбаатарын цагаар 23:30-д BO3 (гурван мапаас хоёр хожих) форматаар тоглоно.

The MongolZ

Монголын баг тэмцээний гараагаа дахин paiN-тай хийх гэж байна. Саяхны PGL Cluj-Napoca 2026The MongolZ хагас шигшээ хүртэл урагшилсан ч Vitality-д 0:2, улмаар 3-р байрын төлөө MOUZ-д 0:2-оор хожигдон 4-р байр эзэлсэн. Гэсэн ч багийн форм тогтвортой болж, буудалт жигдэрсэн нь ажиглагдаж байгаа бөгөөд шинэ тоглогч cobrazera хурдан дасан зохицож, илүү өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байна.

Бүрэлдэхүүн:

  • bLitz
  • Techno
  • cobrazera
  • mzinho
  • 910

The MongolZ-ийн сүүлийн тоглолтууд:

  • 2026.02.22: The MongolZ – MOUZ (0-2)
  • 2026.02.22: The MongolZ – Vitality (0-2)
  • 2026.02.20: The MongolZ – FURIA (2-1)
  • 2026.02.17: The MongolZ – NAVI (2-1)
  • 2026.02.16: The MongolZ – B8 (2-1)

paiN Gaming

paiN бүрэлдэхүүндээ piriajr, vsm хоёр шинэ тоглогч авч эхний үедээ тогтворгүй харагдсан. Харин энэ удаагийн тэмцээний эхний шатанд тэд 3DMAX, Passion UA, G2-ыг буулган авч, зөвхөн PARIVISION-д ялагдсанаар 3–1 үзүүлэлттэй дараагийн шатанд шалгарсан нь эрч нь сайжирсныг харууллаа.

Тэд шинэ тактик хөөцөлдөхөөс илүү өөрсдийн дассан түрэмгий, хурдтай тоглолтоо тогтвортой хэрэгжүүлснээр үр дүн нь дээшилсэн гэж дүгнэж болно.

Бүрэлдэхүүн:

  • vsm
  • biguzera
  • piriajr
  • nqz
  • snow

paiN Gaming-ийн сүүлийн тоглолтууд:

  • 2026.03.04: paiN – G2 (2-0)
  • 2026.03.03: paiN – Passion UA (2-1)
  • 2026.03.02: paiN – PARIVISION (0-2)
  • 2026.03.01: paiN – 3DMAX (2-1)
  • 2026.02.16: paiN – G2 (0-2)

Хоорондын тоглолт

Хоёр баг хамгийн сүүлд 2026.02.14-нд PGL Cluj-Napoca 2026-д таарахад The MongolZ 2:1-ээр ялж байсан. Сүүлийн жилд хоорондын цувралд The MongolZ тогтмол давамгайлсан үзүүлэлттэй байна.

Сүүлийн 5 тоглолт:

  • 2026.02.14 — The MongolZ 2:1 paiN
  • 2025.11.05 — The MongolZ 2:1 paiN
  • 2025.08.10 — The MongolZ 2:0 paiN
  • 2025.06.22 — The MongolZ 2:0 paiN
  • 2025.02.16 — The MongolZ 2:1 paiN
The MongolZ

The MongolZ илүү нягт, тогтвортой харагдаж байгаа ч paiN-ийн одоогийн эрч цувралыг сунгах боломж өгнө. Гэхдээ paiN-ийн map pool харьцангуй явцуу байх магадлал нь BO3-ийн шийдвэрлэх хүчин зүйл болж мэднэ.

Шийдвэрлэх хувилбарууд:

  • Багууд сонгосон мапаа солилцон авч, цуврал 3 дахь мап руу орох магадлал өндөр
  • Ялагчийг тогтвортой гүйцэтгэл, сэтгэл зүйн бэлтгэл илүү тодорхойлно

Ташрамд: The MongolZ баг олон улсын тэмцээнүүдэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцож байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй