Сүүлийн долоо хоногийн хамгийн дуулиантай солилцоо бол монгол тоглогч Senzu (Б.Азбаяр) Украины хөлбөмбөгчин Александр Зинченкогийн үүсгэн байгуулсан Passion UA багт зээлээр шилжсэн явдал байлаа. Passion UA-ийн зүгээс тоглогчийг шууд худалдаж авахад хэт үнэтэй байсан тул одоогоор зээлийн гэрээгээр тохиролцсон гэдгээ мэдэгдээд байгаа юм. Өмнө нь Украины алдартай NAVI баг түүнийг авахыг хүссэн ч үнийн саналаар дутуудсан гэх цуу яриа гарч байсан бөгөөд уг мэдээллийг NAVI-ийн спортын захирал ami тухайн үед үгүйсгэж байсан билээ.
Гэвч саяхан цацагдсан HLTV Confirmed подкастын үеэр сэтгүүлч Striker илүү дэлгэрэнгүй шинэ мэдээлэл хуваалцжээ. Түүний хэлснээр NAVI баг үнэхээр The MongolZ-оос Senzu-г худалдаж авах үнийг албан ёсоор асуусан байна. Гэвч MongolZ-ийн зүгээс хариу болгож хэлсэн дүн нь хэт өндөр буюу “утгагүй” санагдсан тул NAVI-ийн удирдлагууд хэлэлцээрийг үргэлжлүүлэлгүй шууд зогсоосон аж.
Хэдийгээр тодорхой тоон дүн олон нийтэд ил болоогүй ч шинжээчид энэхүү үнийг дэлхийн топ зэрэглэлийн супер одуудын үнэтэй дүйцэхүйц байсан гэж таамаглаж байна. The MongolZ-ийн хувьд өөрсдийн гол тоглогчоо хямд зарах сонирхолгүй байгаа нь ийнхүү томоохон багуудын хэлэлцээрт саад болж, улмаар Senzu зөвхөн зээлээр тоглох сонголтод хүрсэн бололтой.
1 comment
Багийн дотоод асуудал л байх даа